ИННОВАЦИ ОД - ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМИЙН 3.0 ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

2025-06-17


Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 15 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс "Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяныг төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаж байна.
Энэ удаагийн газрын салбарын ИННОВАЦИ ОД-оор газрын биржийн цахим системийн 3.0 хувилбарыг танилцуулж байна.
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулж нэгдсэн мэдээллийн сан бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр иргэд, олон нийтэд түргэн, шуурхай үйлчлэх зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д инновацид суурилсан хөгжүүлэлт хийн 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлээд байна

 

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР