GHBHBG_bichmel_2024.01


Газрын удирдлагын хэлтэс
Газар зохион байгуулалтын чиглэлээр
Сумдын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн төлөвлөгөөний дагуу боловсруулсан эсэхэд хяналт тавин тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө сумын ИТХ-аар хэлэлцүүлсэн 8 сумын төлөвлөгөөг Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим мэдээллийн санд баталсан төлөвт шилжүүлэв. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө сумын ИТХ-аар хэлэлцүүлээгүй 9 сумын төлөвлөгөөний төлөвийг батлуулах төлөвт шилжүүлэн Засгийн газрын тогтоолын төсөлд санал хүргүүлсэн.

Монгол улсад Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зарлаж буй 70 бүтээлч ажлыг тодорхойлох ажлын дагуу хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлыг ГЗБГЗЗЕГ-т албаны 03/26 тоотоор саналыг хүргүүлэв.
Сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдан батлагдсантай холбоотойгоор уг гэрээт ажлыг гүйцэтгэгч Вектор мэп ХХК болон сумдын газрын даамлуудтай хамтран цахим системд зөрүүтэй орсон мэдээллүүдийг оруулах ажлыг зохион байгуулав.
Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:
Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 32 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг банк болон санхүүгийн байгууллагад барьцаалах хүсэлтийн дагуу 12 иргэний 12 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэл хийсэн.
- Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах тухай 6 хүсэлтийг хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд эрх шилжүүлсэн.
- Газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай 1 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.
Газрын кадастрын чиглэлээр:
- Сэлэнгэ аймгийн газрын нэгдмэл сангийн 2023 оны тайланг Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам”, 2003 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан газрын нэгдмэл сангийн тайлангийн ГТ1-9 маягтуудаар гарган, холбогдох бусад судалгаа, тайлангуудын хамт сумдуудаас авч нэгтгэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн
- Газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн байгууллагаар хэмжилт, боловсруулалт хийлгэсэн 13 нэгж талбарын кадастрын зургийг хүлээн авч аймгийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан, Лэнд менежер програмд бүртгэж баталгаажуулсан.
- Газрын кадастрын мэдээллийн санд орсон, эрх зүйн харилцаа үүссэн 35 нэгж талбарын кадастрын зургийг иргэн, аж ахуйн нэгжид хэвлэн өгсөн байна.
- Газар эзэмших эрхээ банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан 28 иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч барьцаа бүртгэн тэмдэглэгээ хийж ажиллалаа.
- Газар өмчлөх эрхээ өвлүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр эрхийг шилжүүлж байгаа 19 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан.
- Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 3 иргэний газар эзэмших, өмчилсөн газрын захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлсэн талаар хариу хүргүүлж ажилласан.
Геодези, зураг зүйн чиглэлээр:
Сэлэнгэ аймгийн Ерөө сум болон Зүүнбүрэн сумд нь Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийлгэх саналтай байгаа тул ажлын даалгаврыг батлуулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлж ажилласан.
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн газруудыг байршлыг ой, ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, суурьшлын бүс болон ногоон бүсээс 1 км-ээс хол байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн сангаас бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг шүүж холбогдох үр дүнг Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлж ажилласан.
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар хамгаалах, нөхөн сэргээсэн арга хэмжээний тайлан /ГНСТ-10/ болон газарт учруулсан хохирлын тайлан /ГНСТ-9/, газрын доройтол, түүний нөхөн сэргээлт, хамгаалалтын талаарх 2023 оны мэдээ /Маягт БОХ- 1.2/ зэрэг тайлан мэдээг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлж ажилласан.
Газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр:
1. 2023 оны Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын тайланг хийж гүйцэтгэн, хариуцсан улсын байцаагчид хугацаанд нь хүргүүлж ажилласан.
2. 2023 онд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж оногдуулсан торгуулийн мөнгийг төлөөгүй аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргаж шүүхэд шилжүүлсэн.
Барилга, хот байгуулалтын хэлтэс
Улсын комисс ажилласан байдал:
Сүхбаатар сумын 6-р багийн нутаг дэвсгэрт баригдсан иргэн О.Пүрэврагчаагийн үйлчилгээний зориулалттай барилгад Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
Барилгын зураг төсөв хянасан байдал:
- Цагааннуур суманд баригдах хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын төсөв.
- Цагааннуур суманд баригдах биеийн тамирын талбайн тохижилтын ажлын төсөв.
- Цагааннуур суманд баригдах “Атар-50” цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн эзэмшлийн талбайн засварын төсөв
- Цагааннуур суманд баригдах Соёлын төвийн өмнөх талбайн тохижилтын ажлын төсөв.
- Орхонтуул сумын Рашаант тосгоны эрүүл мэндийн төвийн дээврийн засварын ажлын төсөв.
- Сүхбаатар сумын Цэнхэрийн 18, 19–р байрнуудын дээврийн засварын ажлын төсөв.
- Баруунбүрэн суманд хийгдэх ЕБС-ийн барилгын гадна хананы засварын ажлын төсвийг тус тус хянаж баталгаажуулсан.
Хот байгуулалтын кадастрын чиглэлээр:
Хот байгуулалтын мэдээллийн сангийн цахим системээр барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх комиссын дүгнэлт гаргуулах 1 хүсэлт ирсэн. Хүсэлтийг шийдвэрлэж комиссын дүгнэлтийг гаргаж баталгаажуулсан.
Бусад:
Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй нийт мэргэжил үйлдвэрлэлийн төвийн судалгааг нэгтгэж, Барилгын хөгжлийн төвд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03/21 тоотоор хүргүүлсэн.
Аймгийн Засаг даргын захирамжаар сумдын өвөлжилт болон хөрөнгө оруулалтын ажлыг үнэлж дүгнэх ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгт газрын дарга Б.Саруултөгс, БХБХ-ийн дарга Ч.Доржмягмар нар ажиллан Сүхбаатар, Баянгол, Мандал сумдын өвөлжилтийн байдал, хөрөнгө оруулалтын талаарх мэдээ дүгнэлтийг гаргаж аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн.
Барилга, хот байгуулалтын яаманд орон нутагт хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орон сууцны төсөл хөтөлбөрийн мэдээлэл, орон сууцны хүртээмжийн судалгаа, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний ашиглалтын болон төлөвлөлтийн судалгаа, эмнэлэг, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн судалгааг маягтын дагуу нэгтгэж sugar@mcud.gov.mn цахим хаягаар хүргүүлсэн.
Захиргаа удирдлагын хэлтэс:
Дотоод ажлын чиглэлээр:
2024 оны 01 дүгээр сард ГХБХБГ-ын даргын 3 тушаал гарснаас байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тушаал 1, хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэр 2 байна. Энэ сард дотоод ажил, хууль тогтоомжийн хүрээнд 11 албан бичиг хүлээн авч 5 албан бичгийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлcэн бөгөөд бусад албан бичгийн дагуу заавар, зөвлөмжийг дотоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар болон Улаан загалмайн хорооноос хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах, мэдлэг олгох “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах” сэдэвт сургалтад албан хаагчдыг 2024.01.11-ний өдөр хамруулав.

Сүхбаатар сумын Засаг даргын 2024.01.08-ны өдрийн “Нийтийн цас цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/03 дугаар захирамжийн дагуу хуваарьт талбайн цас, мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулав.
Мэдээллийн технологийн чиглэлээр:
Барилгын хууль тогтоомж, Egazar аппликейшн болон цаг үеийн мэдээ мэдээллийг байгууллагын веб болон фэйсбүүк пэйж хуудсанд байршууллаа. Баруунбүрэн, сумын газрын даамлын компьютерт үйлдлийн системийг шинээр суулгах буюу форматлах, мэргэжлийн программуудыг суулгах, антивирусийн ажлын даалгаврын дагуу байгууллагын 2 компьютерт KasperskyNEW2023 программ хангамжийг суулгаж, лицензийг сунгах, байгууллагын сервер болон дотоод сүлжээний свичийг тэжээлийн үүсгэвэр буюу /UPS/-т холбож сүлжээний холболтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Мөн Орхон, Шаамар, Баянгол сумын газрын даамлуудын компьютерт мэргэжлийн программ хангамжийг суулгалаа.
Байгууллагын интернэт сумын газрын даамлуудын гэр интернэтийн хуучин болон шинэ төхөөрөмжийн судалгааг гаргаж ГЗБГЗЗЕГ-ийн Орон зай мэдээлэл технологийн хэлтэст албан тоотоор хүргүүлсэн.
Архив, бичиг хэргийн чиглэлээр:
2024 оны 01 дүгээр сард шинээр газар хүсэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах, газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 11 өргөдөл, санал ирсэн байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлэхээр судалж байна.
Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 62 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө. Мөн Эйблэ программаар нийт 26 бичгийг төрийн байгууллага болон аж ахуйн нэгж бусад байгууллагуудад явуулсан байна.
Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 18 баримт бичгийг хүлээн авч холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад хариуг хүргүүлэн ажиллаж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аж ахуйн нэгж 26 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.
Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
____oOo____

































