Эрхэм зорилго

Сэлэнгэ аймгийнхаа газар нутгийн нөөц чадавхийг дэмжин тэтгэсэн эдийн засгийн хувьд ашигтай, экологийн хувьд тэнцвэртэй газар ашиглалтын бодлогыг хэрэгжүүлж эрх зүйн баталгаатай газар өмчлөл, эзэмшил, ашиглалтыг бий болгоно.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

-           Геодези, зураг зүй, инженер хайгуул, мониторинг, газар зохион байгуулалт, төлөвлөлт, кадастр, хот байгуулалт, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн талаар хуулиар хүлээсэн эрх, үүргийг хэрэгжүүлэх

-           Аймгийн хэмжээнд геодезийн хэмжилт, зураг зүйн сүлжээ, нутаг дэвсгэрийн байр зүйн болон сэдэвчилсэн зураг зүйн мэдээллийг хэрэглэгчдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх

-           Аймгийн хэмжээнд инженер хайгуул, мониторинг, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн сүлжээ байгуулах, газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн суурь мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

-           Шинжлэх ухаан, технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг хослуулсан газар зохион байгуулалтыг бусад салбартай нягт шүтэлцүүлэн уялдуулах, тэдгээрийн хамтын оролцоотойгоор тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий эдийн засгийн үр ашигтай, нийгмийн чиг баримжаатай, экосистемийн хамгааллын чиг хандлага болон газрын эрэлт, хэрэгцээнд нийцсэн газар ашиглалтыг төлөвлөх, иргэдийг газар ашиглалтын тэгш эрхээр хангаж иргэд, орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

-           Аймгийн нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, төлөв байдал, чанарыг төрийн нэрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, бүртгэлээр баталгаажуулах, нэгж талбарын хувийн хэргийг тоон болон цаасан хэлбэрээр үүсгэж, байрлалд суурилсан объектын хаяг болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санг байгуулж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах

-           Орон нутагт газрын салбарын хөгжлийг олон улсын төвшинд хүргэхэд чиглэсэн судалгааг хийж, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажлуудын техникийн төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах захиалга өгөх, эдгээрт шаардлагатай судалгааг орон нутагтаа зохион байгуулах

-           Төрөөс үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн чиглэлээр баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион  байгуулах, боловсронгуй болгох санал боловсруулах, орон нутгийн хэрэглэгчдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, удирдамжаар хангах

-           Аймгийн хэмжээнд орон зайн мэдээллийн нэгдсэн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, цахим өгөгдөл, мэдээллийг шинэчилж тодотгох, хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг хангах, уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн хэрэглэгчдэд хүргэх, нэвтрүүлэх

-           Хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн чиглэлээр баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах, аймаг, сум суурин газрын төлөвлөлтийн баримт бичиг   боловсруулах, хэрэгжүүлэх мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих

-           Улсын төсөв болон бусад эх үүсвэрүүдэд төсөл арга хэмжээг тусгуулах, хэрэгжих төсөл арга хэмжээ /барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, их засвар/-ийн ажлын явцад захиалагчийн хяналт тавих

-           Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх

-           Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад мөрдөх хууль, эрхийн акт, норм, дүрэм, стандарт, техник ашиглалт, технологийн дүрэм, стандарт, техник ашиглалт, технологийн дүрэм, зааврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР