Түүхэн замнал
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ТҮҮХЭН ТОВЧООН ТАНИЛЦУУЛГА
Оршил
Өргөн уудам газар нутагтай, хүн зон нь мал аж ахуй эрхэлсэн нүүдлийн хэв шинж зонхилсон олон зуун жилийн түүхэн амьдрал ахуй зан заншил урлаг соёлтой монголын ард түмэн төр засаг газар хэмээх орчлон эх дэлхийн онцлог нандин заяагдсан бүтээгдэхүүнийг ашиглахдаа эрх зүйн талаар дэлхийн Ази, Европ, Америк тивийн улс орнууд шиг нарийн анхаарч өргөн дэлгэр ашиглаж өмчилдөггүй байжээ.
Гэвч газрын тухай ойлголт 20 дугаар зууны сүүлийн хагсаас монгол улсын төрийн бодлогын хэмжээнд зүй ёсоор анхаарагдан энэ асуудлыг манай төр захиргааны байгууллага хариуцах эхлэл тавигдаж газрын харилцааг зохицуулах эрх зүйн тогтолцоо төлөвшин эхэлснээс хойш хагас зуун жил болжээ.
Сэлэнгэ аймгийн хувьд 1931 онд “Тариалангийн аймаг” нэртэйгээр байгуулагдан газар түүнийг зохион байгуулах, үр өгөөжийг нь дээшлүүлэн ашиглах ажилд бага боловч тэр үеийн бусад аймаг сумдуудтай хариуцуулахад тухайн төр засгийн бодлогыг биелүүлэх тэргүүний зорилт болгон газрын үр шимийг давамгай хүртэж байжээ.
Аймгийн нэрийг 1934 онд өөрчлөн Сэлэнгэ аймаг хэмээн нэрлэсэн байна.
Манай улсын аймаг орон нутагт газрын харилцааны асуудлыг хариуцан ажиллах байгууллага нь 1954 оны 11 дүгээр сараас Мал аж ахуйн яамны дэргэд газар зохион байгуулалтын түр курсс нээгдснээр эхэлжээ.
БНМАУ-ын их хурлын тэргүүлэгчдийн 1956 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийг татан буулгаж Төв, Булган аймгуудад хуваан шилжүүлж дараа нь БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн 1959 оны 12 дугаар сарын 31-ний 222 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийг Төв, Булган аймгуудаас дахин салгаж бие даасан аймаг болгон сэргээн байгуулсан түүхтэй.
Үүсэл хөгжил
Сэлэнгэ аймагт 1962 оны 04 дүгээр сарын 01-нээс Сэлэнгэ аймгийн АДХГЗахиргааны шийдвэрээр газар зохион байгуулагч мэргэжилтэн нэгийг ажиллуулж эхэлснээр газрын албаны суурь нь анх тавигджээ.
Энэ мэргэжилтэн нь Пүрэв овогтой Лхагвасамбуу томилогдон тэрээр 1985 оны 10 дугаар сарын 25-ны хүртэл тасралтгүй 24 жил энэ албанд ажилласан ахмад ажилтан юм.
Аймгийн АДХГ захиргаа нь ХААУГазарт 1970 оны 03 дугаар сарын 01-нээс газар эзэлбэр, хөрс хамгаалалтын улсын байцаагч гэсэн орон тоогоор томилон ажиллуулж 1992 оноос Аймгийн Засаг даргын тамгын газарт ХХААБайгаль орчинд улсын байцаагч гэсэн орон тоогоор ажиллуулж байв.
Газрын тухай хууль 1994 онд шинэчлэгдэн батлагдаж Засгийн газар уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 143 дугаар тогтоолыг 1995 онд баталж аймагт алба, суманд газрын асуудал хариуцсан мэргэжилтэн байхаар аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Уг арга хэмжээний хүрээнд аймагт тусгайлсан алба байх шаардлагагүй, суманд мэргэжлийн боловсон хүчин байхгүй учир газар зохион байгуулагч мэргэжилтэй хамгийн ойр дөт мэргэжил гэж сумын ерөнхий агрономичид газрын асуудлыг давхар хариуцуулан ажиллуулсан байна.
Засгийн газрын даалгаварын дагуу аймгийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 327 тоот захирамжаар аймгийн газар зохион байгуулалтын албыг 2 орон тоотойгоор байгуулан ажиллуулжээ.
Энэ алба нь дээрхи орон тоогоороо 1999 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан боловч засгийн газрын тогтоолоор хийгдсэн бүтэцийн өөрчлөлтөөр татан буугдаж аймгийн Засаг даргын тамгын газрын төлөвлөлт санхүү эдийн засгийн бодлдгын хэлтэст газрын асуудал хариуцсан ерөнхий мэргэжилтэн бөгөөд байгаль орчны улсын байцаагчийн эрхтэйгээр ажилласан байна.
Засгийн газрын 2000 оны 181 тоот тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөмж, Байгаль орчны яамны сайдын 38 тоот тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 153 тоот захирамжаар байгаль орчны албыг байгуулан газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагчийн орон тоог шилжүүлжээ Үүний дагуу сумын байгаль орчны улсын байцаагчдыг бий болгон сумдын газрын асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан агрономичдыг сумын байгаль орчны улсын байцаагчийн удирдлагад шилжүүлж байжээ .
Байгаль орчны алба нь 2002 оны 07 дугаар сарын 01-н хүртэл ажиллаж аймгийн газрын асуудал хариуцсан ерөнхий газар зохион байгуулагч гэсэн орон тоог байгаль орчны албанаас татаж аймгийн Засаг даргын тамгын газрын ХААБОБхэлтэст шилжүүлсэн байна.
Монгол улсын газрын тухай хуулийг шинэчлэн найруулах газрын асуудал улам бүр их анхаарагдах болж 1992 онд батлагдсан монгол улсын үндсэн хуульд монгол улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэсэн заалтыг амьдралд бодит ажил болгон хэрэгжүүлэх нийгмийн шаардлагын дагуу 2002 онд газартай холбоотой, Монгол улсын газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хууль зэрэг цогц хуулиудыг Улсын их хурал баталсан.
Монгол улсын газрын тухай хуулийн 23.1 Монгол улсын засгийн газрын 2003 оны 12 дугаар тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2003 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 43 тоот захирамжаар Сэлэнгэ аймгийн газрын албыг байгуулж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн товчоотой нэгтгэн 6 орон тоотойгоор албаны дарга 1, газрын мэргэжилтэн 2, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч 1, туслах бүртгэгч 1, нягтлан бодогч 1 гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгууллагын дүрэм, үндсэн ажиллагааны журам, үндсэн чиг үүргийн дагуу алба үйл ажиллагаагаа явуулж байгаад 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Их хуралын 2008 оны 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2008 оны 64 тоот тогтоол, 2007 оны 351 дүгээр тогтоол, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 156, 163 дугаар тушаалууд, Газрын харилцаа, барилга, Геодези зураг зүйн газрын даргын 2009 оны 07 тоот тушаалаар Газрын алба нь Хот байгуулалт, барилга захиалагчийн албатай нэгдэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон газрын дарга 1, газар болон барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн тус тус 1, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн 4, барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн 5 , дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн 1, нягтлан бодогч 1, нярав 1, жолооч 1, 5 гэрээт ажилтантай үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүрэтгэлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны тухай хууль, СӨХ-ны тухай хуулиудын заалт, шаардлагыг чанд сахин тууштай хэрэгжүүлэн ажиллаж байгууллагын дүрэм, үндсэн ажиллагааны журам, үндсэн чиг үүргийн дагуу албан үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус алба нь ГХБХБГазар болон өөрчлөгдөж албан хаагчдын зарим чиг үүргийг сайжруулж ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн ажил үүргийн хуваарийг тодорхой болгосноор одоо доорхи бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:
ГХБХБГазрын бүрэлдэхүүн:
- Дарга Доржийн Батдэлгэр
- Газрын харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Шаравдоржийн Энхболд тус газарт 9 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Цолмонгийн Байгалмаа тус газарт 1 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Газрын төлбөр, үнэлгээ албан татвар хариуцсан мэргэжилтэн Батсайханы Батзориг тус газарт 5 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Дотоод ажил, архив албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чүлтэмсүрэнгийн Эрдэнэжаргал тус газарт 2 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Газрын кадастр, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Бадамсамбуугийн Мөнхсоёл тус газарт 3 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Газар өмчлөл улсын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Адъяажавын Алтанцэцэг тус газарт 4 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Орон сууц нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Балдандоржийн Батболд тус газарт 2 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Барилгын хяналт цахилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Дэмбэрэлийн Ононзул тус газарт 2 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Зураг төсөл магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Зундуйжамцын Энхжаргал тус газарт 2 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Барилгын материал үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Чулуунбатын Доржмягмар тус газарт 2 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Барилгын хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ондын Баярхүү тус газарт 1 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Мэдээллийн технолог хариуцсан мэргэжилтэн Найдангийн Даваахүү тус газарт 3 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Нягтлан бодогч Дашзэвэгийн Уугантуяа тус газарт 2 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Нярав Даваахүүгийн Мөнхцэцэг тус газарт 1 дэхь жилдээ ажиллаж байгаа
- Жолооч Чойжамцын Гансүх тус газарт 5 дэхь жилдээ ажиллаж байгаа
Гэрээт ажилчид:
- Компьютеруудын засвар үйлчилгээг хариуцсан ажилтан Даваахүүгийн Энх-Амар
- Туслах жолоочоор Бямбадоржийн Зоригтбаатар
Кадастрын зураглалынтуслах ажилтанаарДаваагийн Алтантамир
- Хуулийн зөвлөх Одмандахын Мөнхбат
Мандал сумын газрын даамлын туслах ажилтанаар Ганбатын Уянга
Энэ байгууллагын анхы үүсэл суурь тавигдснаас хойш аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтын чиглэлээр зохион байгуулж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны жагсаалт:
Аймгийн хэмжээнд ГЗБ-тын чиглэлээр хийдсэн ажлууд, авч явуулсан арга хэмжээ болон үйл ажиллагаа
1959-1963 он 1980-1981 онуудад Монгол-Оросын хамтарсан атарын экспедиз тариаланд тохиромжтой атар газрын хайгуул судалгааг аймгийн хэмжээний бүх нутаг дэвсгэрт хийсэн.
1971 онд Ерөө САА-н Бодыг 3 дугаар тасгийн өргөтгөн Байгалийн хадлан бэлтгэж улсын тэжээлийн нөөцөд нийлүүлэх үүрэг бүхий Хүдэрийн Тэжээлийн аж ахуйг байгуулж нутаг дэвсгэрийн хилийн заагийг тогтоосон.
1976-1978 онуудад Ерөө сумын үр тарианы тасгийг түшиглэн Жавхлант сум буюу Баянхараатын САА, Орхон сумын үр тарианы Номгон тасгийг түшиглэн Сайхан сум буюу Номгон САА, Цагааннуур сумыг түшиглэн Найрамдлын сангийн аж ахуйн, Баруунбүрэн сумыг түшиглэн Өрнөлт нэгдэл, Сант сумын Цагаантолгойн САА, Бургалтай тасгийг түшиглэн Бургалтайн САА, Орхонтуул сумын хөгжил нэгдэл Орхон САА-н Чулуутын бригадыг түшиглэн Орхонтуул сум САА зэргийг байгуулж газар нутгийг хуваарьлан хилийн цэсийн санал авч АИХ-ын зарлигаар баталсан.
1982 онд УГЗБХЗТИнститутээс аймгийн бүх суманд хөрс, ургамал, газар ашиглалтын судалгаа явуулж улсын захиалгаар САА-нуудад аж ахуйн дотоодын газар зохион байгуулалтын төслийг хийлгэсэн.
1983 онд Сайд нарын зөвлөл, ардын хянан шалгах хорооны удирдамжаар баталсан Газрын тухай хуулийн үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахад оролцож аймгийн шалгалтын хэсгийг зохион байгуулж газрыг хувиарлан олгосон.
1976 оноос Сүхбаатар хотын мал бүхий иргэдийг нүүлгэн одоогийн 5 дугаар баг Бор гүвээний орчинд малчдын хорооллын байгуулж газрын хувиарлан олгосон.
1965-1985 он хүртэлхи хугацаанд хөрш зэргэлдээх Буриад улсын малчдын суурь, хадлан бэлтгэх газрын гэрээний үндсэн дээр байрлуулж газар ашигласны төлбөрийг тооцож орон нутгийн орлогод оруулж байсан.
Засгийн газрын 1995 оны 143 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрчилгээ, гэрээ, Монгол улсын иргэн газар эзэмших гэрчилгээ, гэрээ, аж ахуйн нэгжийн газар ашиглах гэрээ, гэрчилгээ, иргэний газар ашиглах гэрээ, гэрчилгээг 4 төрлөөр батлагдсан загварын дагуу аймгийн Офсет хэвлэлийн газарт гэрээ байгуулан захиалж аймгийн Засаг даргын нөөцөөс санхүүжүүлэн хэвлүүлж газар эзэмшигч, ашиглагч, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг баталгаажуулах арга хэмжээг зохион байгуулсан.
1996 оны 1 дүгээр сард сард Дарханы ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газрын асуудал хариуцсан 22 мэргэжилтэнг Агрономи-ГЗБ-ч мэргэжлээр 14 хоногийн сургалтанд хамруулсан. Уг сургалтанд хамрагдаж байсан мэргэжилтэнгүүдээс Жавхлант сумын газрын даамал А.Төмөрбаатар, Хүдэр сумын газрын даамал Л.Алтанцэцэг, Зүүнбүрэн сумын газрын даамал Ч.Туяа нар одоог хүртэл газар зохион байгуулагчаар ажиллаж байна.
Тариалангийн газрын элэгдэл эвдрэлийг зогсоох, ургамалжуулах зорилгоор ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнтэй гэрээ байгуулан Орхон сумын Орхондалай ХК-ний элэгдэж эвдрэлд орсон талбайгаас 135 га-д олон наст өлөнгө, царгас тариалж туршилт явуулснаас гадна уг туршилтын талбайд 1998 онд сумдын газрын асуудал хариуцсан албан тушаалтнууд болон газар тариалан эрхлэдэг аж ахуйн нэгжийн агрономич болон холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан үзүүлэх сургууль зохион байгуулж туршилтын ажлын явцыг газар дээр нь үзүүлж танилцуулсан.
1998 онд аймгийн хэмжээний тариалангийн талбайд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Дархан-Уул аймгийн Хөрс-агрохимийн төв лабороторитой гэрээ байгуулан улсын төсвөөс батлагдсан санхүүжилт нь хүрэлцэхгүй байсан учир уг ажлын зардлын 19%-ийг тариалангийн газар эзэмшигч аж ахуйн нэгжээс гаргуулан хийж гүйцэтгэн газар эзэмшигчдийн гэрээнд хавсарган ашигласан.
1997 онд аймгийн хэмжээний бүх суманд газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын тоо бзртгэлийг орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан хийж гүйцэтгэж сумдын газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалыг харуулсан 1:100 000-масштабтай монтажилсан зургаар хангасан.
1996 оноос аймгийн газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөр, 2003 оноос эхлэн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. .
Байгаль орчны сайд, ХААЯамны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу үр тарианы газрын тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд 4218ш буюу 321.3 мянган га талбай тоологдсоны зэрэгцээ тооллогонд хамрагдсан талбайн зургийг 1:100 000-ны масштабтайгаар калькаар зурж төвд хүргүүлсэн.
2000 онд аймгийн хэмжээний 274.3 мянган га хадлангийн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа хийлгэсэн.
“Тужийн нарс”-ыг Улсын тусгай хамгаалалтын газарт оруулах талаар Засгийн газар Байгаль орчны яамд уламжлан 2001 онд Байгалийн цогцолбор газрын ангилалаар Улсын тусгай хамгаалалттай газарт Алтанбулаг, Шаамар сумдын нутгийн хамарсан 80.0 мянган га газрыг оруулсан.
Газар эзэмшиж ашигласны төлбөрийг иргэн, аж ахуйн нэгж, тус бүрээр ногдуулан төвлөрүүлэх ажлыг аймгийн Татварын хэлтэстэй хамтран зохион байгуулснаар жил бүрийн төлөвлөгөөг 70-80%-ийн биелэлттэй ажиллаж ирлээ.
Алтанбулаг сумын худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг газар дээр нь тогтоож тэмдэгжүүлэн солбилцолыг нь тодорхойлон баталгаажуулсан.
Хил залгаа оршдог Төв, Орхон, Дархан-Уул аймаг болон өөрийн аймгийн сумдын хилийн цэсийн маргааныг тухайн цаг үед нь маргалдагч талуудыг оролцуулан комисс томилон асуудлыг газар дээр нь танилцаж протокол хөтлөн шийдвэрлэсэн. Шаардлагатай үед төвд саналаа хүргүүлж асуудлыг шийдвэрлүүлэн ажиллаж байна.
Аймгийн ТББ болох Нийгмийн –Дэвшил эмэгтэйчүүдийн холбоо, байгаль хамгаалах холбоо зэрэг байгууллагуудтай хамтран Газрын тухай хуулиар иргэдийн саналыг авч хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлсэнээр уг саналууд хуулинд зохих хэмжээгээр тусгагдсан.
Орхон Сайхан сумын хилийн цэсийг шинэчлэн тогтоох саналыг боловсруулан материал бүрдүүлж журмын дагуу дээд байгууллагад хүргүүлсэн.
Сумдын хилийн цэсийн цэг тэмдэгтүүдийн солбилцолыг 1:100 000-ны масштабтай байр зүйн зураг дээрээс тодорхойлон ГХГЗЗГазарт хүргүүлсэн. 2002 онд аймгийн бэлчээрийн газарт мэргэжлийн эрх бүхий байгууллага Глобус ХХК, Агрохимийн төв лабороториор улсын төсвөөр бэлчээрийн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг хийлгүүлсэн.
2003 онд Ерөө сум, Хөтөл тосгон, Номгон, Ширээ нуруунд, 2004 онд Баянгол, Жавхлант, Хушаат суманд газрын кадастрын зураглалыг 1:1000-ны масштабын нарийвчлалтайгаар хийж гүйцэтгүүлсэн.
2003, 2004 онд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг сум тус бүрээр газрын нэрийг заан аймгийн ИТХТ-ээр хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2003, 2004 оны аймгийн ГЗБ-ын төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар батлуулан мөрдөж ажиллаж байна.
Жил бүр газар эзэмшиж, ашигласны төлбөрийг иргэн, аж ахуйн нэгж тус бүрээр ногдуулан татварын хэлтэст өгч хамтран ажиллаж байна. Газрын тухай одоогийн мөрдөж буй хуулийн дагуу 3000 га-гаас дээш эргэлтийн талбай эзэмшиж байсан 8 сумын 21 аж ахуйн нэгжээс 36794 га-г хураан авч давуу эрхийн тариаланч өрхөд хуваариласан.
Сумдын үр тарианы газрын 1:25000-ны масштабтай калькан зургаар хангасан. 1988 онд сантаас бусад газар тариалан бүхий 15 суманд тариалангийн газрын хэмжилт бүртгэлийн ажлыг УГЗБХЗТИнституттээс хийж аймагт хүлээлгэн өгсөн.
1995 онд аймгийн ИТХ-ын 16, 17 дугаар тогтоолоор 45 нэр нэр бүхий 201.5 мянган га, 1998 оны АИТХ-ын 31 дүгээр тогтоолоор 32.6мян.га, 2004 оны АИТХ-ын 43, 44 дүгээр тогтоолоор 14.5мян.га нийт аймгийн хэмжээнд 248.6мян.га газрыг аймгийн тусгай хэрэгцээний газарт авсан.
Аймгийн нутаг дэвсгэр дэх Геодезийн цэг тэмдэгтийн 2008 онд хийсэн тооллогоор GPS-ын сүлжээний байнгын ажиглалтын цэг-33, Улсын геодезийн байрлалын тулгуур сүлжээний цэг-32, Полигнометрийн сүлжээний цэг-189, Гравиметрийн сүлжээний цэг -1, Өндрийн сүлжээний цэг-7 хамрагдсан. Кадастрын зурагт нэмэлт өөрчлөлт хийхэд дээрхи цэгүүдийг ашиглаж байна. Цэгүүдийг ашигласан талаархи тайланг Геодезийн хэлтэст хүргүүлсэн. Эдгээр цэгүүдээс Сүхбаатар сумын GPS-ийн байнгын ашиглалтын 0845 дугаартай 1 цэг, полигнометрийн сүлжээний 1510 дугаартай цэг гадны нөлөөллөөс устаж үгүй болсон. 2008 онд аймгийн хэмжээний газрын төлбөрийн орлогын 300741.7 мянган төгрөгөөр төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор уул уурхайн ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжийн газар ашиглах гэрээг дүгнэхдээ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан холбогдох хэлтэс, албадаас саналыг авах тойрох хуудсаар хяналт тавьж төлбөрийн тооцоог хийлгэх, газар эзэмших эрх шилжиж буй иргэн, аж ахуйн нэгжийн өргөдлийг хүлээн авахдаа газрын төлбөрийг хуучин эзэмшигчээр нь төлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг аймгийн татварын хэлтэстэй хамтран ажиллаж 12 сарын 25-ны өдрийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 337962.2 мянган төгрөгийг төсөвт төвлөрүүлсэнээр төлөвлөгөөний гүйцэтгэл 112.4 хувийн биелэлттэй байна.
Аймгийн газрын албаны мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлуудын ажиллах нөхцлийг сайжруулж “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслөөс хийгдсэн хот суурин болон тариалан, атаржсан газрын кадастрын зургийг газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхйн баталгаажуулалтанд ашиглаж газрын улсын бүртгэлийг шинэчлэх газрын мэдээллийн санг байгуулж мэдээллийг интернет ашиглан онлайнь, мэйлээр солилцож байх бололцоог бүрдүүлэх зорилгоор төслөөс аймгийн албанд 4 ширхэг компьютер, А-3 өнгөт принтер 1 ширхэг, том тог баригч 1 ширхэг, 17 сумын газрын даамалд тус бүрт нь компьютер 1, А-4 өнгөт принтер 1, жижиг тог баригч 1-ийг тус тус хүлээлгэн өгч ажилласан.
.
1.Сэлэнгэ аймгийн газрын албаны даргаар ажиллаж байсан
хүмүүсийн түүх намтар
2003-2006 онд албаны даргаар ажиллаж байсан Ядамсүрэн овогтой Гүрсүрэнгийн товч намтар
Хариад овогтой Ядамсүрэнгийн Гүрсүрэн нь 1942 онд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Чулуун хороот хэмээх газарт малчин ард Ядамсүрэнгийн 4 дэх хүүхэд болон эхэрлэн төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж хонь мал хариулан гэр орны ажилд туслан өсчээ.
1950 онд сумынхаа бага сургуульд суралцан 1954 онд бага сургуулиа дүүргэж Архангай аймгийн тариат сумын дунд сургуульд шилжин суралцаж, 1960 онд 10 дугаар ангиа төгсөж бүрэн дунд боловсролтой болжээ. Тэр жилдээ Монгол улсын Их сургуульд элсэж Монгол улсад хууль цаазын дээд мэргэжил олгох анхны ангид суралцаж 1964 онд хуульч мэргэжил эзэмшин төгсчээ, 1964-1966 онд төв цагдан сэргийлэхэд төлөөлөгч, 1966-1968 онд сэлэнгэ аймгийн АДХ-н гүйцэтгэх захиргааны зохион зааварлах хэлтэсийн дарга, 1968-1990 онд сэлэнгэ аймгийн Хууль зүйн зөвөлгөө өгөх газрын эрхлэгч өмгөөлөгч, 1991-1995 онуудад аймгийн Засаг даргын тамгын газарт хууль зүйн хэлтсийн дарга, тамгын газрын орлогч дарга, 1995 оноос аймгийн хянан шалгах хорооны даргаар ажиллажээ.
2003 оноос аймгийн газрын албаны даргаар томилогдон 2006 оны 10 дугаар сар хүртэл ажиллажээ. Улсад нийт 42 жил хөдөлмөрлөөд өндөр насны тэтгэвэрт гарчээ.
ГХБХБГазрын дарга Доржийн Батдэлгэрийн товч намтар
Доржийн Батдэлгэр миний бие нь 1955 оны 02-р сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын “Буурын гол” хэмээх газарт Доржийн 6-р хүү болон төрж бага насыг эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 1963 онд Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуульд элсэн орж 1971 онд 8-р анги төгсөөд Дархан-Шарын голын Усны аж ахуйн техникумын Газар зохион байгуулагч-техникийн ангид элсэн суралцсан.
Өөрийн хүсэлтээр 1973 онд тус сургуулийн 2-р курсээс ардын цэргийн албанд татагдаж 1973-1976 он хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаян дахь ардын армийн 133-р ангид цэргийн албыг хаасан.
1976 онд цэргийн албанаас халагдаж ирээд хуучин сурч байсан ангийн элсэлт таараагүйн учир 1977 он хүртэл Сүхбаатар хотын Гурил-Тэжээлийн үйлдвэрт туслах тээрэмчинээр ажиллсан.
1977-1979 он хүртэл өмнө нь сурч байсан сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж Газар зохион байгуулагч-техник ч мэргэжлээр төгсөж Улаанбаатар хотод Улсын Газар Зохион байгуулалтын хайгуул зураг төслийн инеститутэд техникчээр ажилд орж 1992 он хүртэл тус байгууллагад ажилласан. Энэхүү ажиллаж байх хугацаандаа ХААДСургуулийн Агрономчийн ажилд 1983 онд элсэн орж эчнээ сургалтаар 1990 онд агрономич мэргэжил эзэмшсэн. 1995 оноос Аймгийн засаг даргын тамгын газрын Хүнс хөдөө аж ахуй, Байгаль орчны хэлтэст газар зохион байгуулагч мэргэжилтнээр ажиллаж байгаад 2003 оны 02-р сарын 06-нд Газрын алба байгуулагдахад ГЗБайгуулагч мэргэжилээр ажиллсан.
2006 оны 08-р сарын 28-нд Газрын албаны дарга Гүрсүрэн гавъяаныхаа амралтанд гарч ГХГЗЗГазрын даргын тушаалаар Газрын албаны даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Анхны мэргэжилтэн Пүрэв овогтой Лхагвасамбуугийн товч намтар
Пүрэв овогтой Лхагвасамбуу нь Булган аймгийн Хутаг өндөр суманд 1940 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрж эцэг эхийн гар дээр өсөн бойжиж 1958 онд аймгийн төвийн 10 жилийн сургууль төгс ч Дорнод аймгийн ХААН техниккумд орж 1962 онд төгсөж. Сэлэнгэ аймгийн АДХГ-нд газар зохион байгуулагч хийж байгаад 1968 оноос 1970 онд ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх күрст суралцаж, Аймгийн ХААУГазарт газар эдэлбэр, хөрс хамгаалалын улсын байцаагчаар ажиллаж 1976-1977 онд ЗХУ-н эрхүүд мэргэжил дээшлүүлэх күрст суралцан, 1980 онд ХАА-н дээд сургуульд ГЗБ-Биологи мэргэжлээр суралцан төгссөн.Булган аймгийн АДХГЗ-ны ХААУГазарт ГЗБ-Инженер 1982-1988 онд, Булган аймгийн БОХ-ын газарт ахлах улсын байцаагчаар 1988-1993 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГазарт БОХэлтсийн БОХ-улсын байцаагчаар ажиллаж байсан.
Одон медаль:
Засгийн газрын жуух, ХАА-н улсын аврага цол тэмдэг, баярын бичиг, 5 жилийн гавьшгайч, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн медаль.
2003 он анхны албан хаагчид
- Албаны дарга Ядамсүрэн Гүрсүрэн /2003-2006/ он
- Газар өмчлөл, үнэлгээ төлбөр хариуцсан мэргэжилтэн Дорж Батдэлгэр
- Газрын кадастр, геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Шаравдорж Энхболд
- Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэгч Раднаабазар Пүрэв /2006 он хүртэл/
- Туслах бүртгэгч Гантөмөр Ариунтуяа /2004 он хүртэл/
- Нягтлан бодогч Тогтох Мөнхзул
2004 он албан хаагчид
- Улсын бүртгэгч Самбалхүндэв Түвшин 2006 он хүртэл
2005 он ажилтан албан хаагчид
- Жолооч Загдхорлоо Ганбат 2005.10 сар хүртэл ажилласан
- Үйлчилэгч Дорж Оюунцэцэг
- Сахиул Гүржав Дэлгэрсайхан
2006 он ажилтан албан хаагчид
- Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн архивчаар Баасандорж Мягмаржаргал
2007 он ажилтан албан хаагчид
- Геодезийн мэргэжилтэн Баасанжав Энхбат /2007 оны 09.30 хүртэл /
ГХБХБГАЗАР