Газар зохион байгуулалт
Газар зохион байгуулалтын чиглэлээр дэвшүүлсэн ЗОРИЛТ:
1. Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн талаар дээд шатны удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.
2. Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн үйл ажиллагааны заавар, дүрэм, журам, норм, стандартыг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
3. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх
4. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах
1 дүгээр зорилтын хүрээнд:
- Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа, ерөнхий сайдын захирамж, эрхэлсэн сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарын тушаал шийдвэрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн талаар мөрдөгдөж буй заавар, дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Дээд шатны байгууллагын Газар зохион байгуулалтын хэлтэс болон Газрын удирдлагын хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;
- Орон нутгийн түвшинд гарсан эрх зүйн баримт бичиг болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй үйл ажиллагаагаа уялдуулах ажлыг зохион байгуулах;
2 дугаар зорилтын хүрээнд:
- Зохих хууль тогтоомж, загварын дагуу заавар, дүрэм, журам, норм, стандартуудын төслийг боловсруулах, санал өгөх;
- Заавар, дүрэм, журам, норм, стандартуудын төслийг хэлэлцүүлэх, санал авах, батлуулах ажлыг зохион байгуулах;
- Батлагдсан заавар, дүрэм, журам, норм, стандартуудаар сургалт, сурталчилгаа хийж, нийтийн хэрэглээнд гаргах ажлыг зохион байгуулах;
3 дугаар зорилтын хүрээнд:
- Улс, бүсийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй аймгийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
- Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй сумын тухайн жилийн төлөвлөгөөг уялдуулж боловсруулах, баталгаажуулах, биелэлтийг тооцох, аймгийн хэмжээгээр нэгтгэн дээд газарт ирүүлэх;
- Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагааг газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр тусган хэрэгжүүлэх;
- Аймаг, сумын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгуулж, батлуулах арга хэмжээг зохион байгуулах, тусгагдсан зардлын зарцуулалтад хяналт тавих;
- Аймаг, сумын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан бусад салбар, байгууллагатай холбогдолтой арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг зохион байгуулах, хоорондын уялдааг хангах;
- Орон нутгийн түвшинд газар тариалан болон бэлчээр зохион байгуулалтын асуудлыг зохицуулах журам, зааврыг боловсруулж батлуулан мөрдүүлэх, биелэлтэнд нь хяналт тавих;
- Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжүүлэх асуудлыг газрын даамлуудын бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгах, биелэлтэд хяналт тавих;
4 дүгээр зорилтын хүрээнд:
- Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах;
- Аж ахуйн зориулалт /тариалангийн газар/-аар аймгийн хэмжээнд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Аймгийн хэмжээнд дуудлагын худалдаагаар иргэнд газрыг давуу эрхээр болон үнээр нь худалдаж өмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
- Аймгийн хэмжээнд иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах ажлыг зохион байгуулах;
- Улсын чанартай авто замын дагуух газарт иргэдэд газар өмчлүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах;
- Аймгийн хэмжээнд гарсан Газар өмчлөлтэй холбоотой зөрчил маргааныг шийдвэрлэх;
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх талаар сумын газрын даамлуудыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллах;
- Холбогдох байгууллага, газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;
Санал асуулга