Кадастр

Кадастрын чиглэлээр дэвшүүлсэн үндсэн ЗОРИЛТ:

1. Кадастрын талаар дээд шатны удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх

2. Кадастрын үйл ажиллагааны заавар, дүрэм, журам, норм, стандартыг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

3. Баталгаажсан байрлал, өндрийн нэгдсэн тогтолцоон дээр хийгдсэн кадастрын зураг дээр суурилан нутаг дэвсгэрийг хамарсан эдлэн газруудын байрлал, хэмжээ, төлөв байдал, чанар, хаяг, эрх, хөрөнгийн талаарх иж бүрэн мэдээллийг бүрдүүлэх

4. Төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг байрлалд суурилсан, кадастраар баталгаажсан мэдээллээр хангах, кадастрын мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэх

5. Аймаг, сумын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран оролцох

1-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан  үйл ажиллагаа, Ерөнхий сайдын захирамж, эрхэлсэн сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын тушаал, шийдвэрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Мөрдөгдөж буй заавар, журам, норм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах;
  • Дээд шатны байгууллагын кадастрын хэлтэс болон газрын удирдлагын хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;
  • Орон нутгийн түвшинд гарсан эрх зүйн баримт бичиг болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй үйл ажиллагаагаа уялдуулах ажлыг зохион байгуулах;

2-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Зохих хууль тогтоомж, загварын дагуу кадастрын талаарх заавар, дүрэм, журам, норм, стандартыг орон нутагтаа хэрэгжүүлэх, стандартад нийцүүлэн ажлын шаардлага хангах түвшинд боловсруулж хэрэгжүүлэх;
  • Орон нутгийн түвшинд гарсан эрх зүйн баримт бичиг болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй үйл ажиллагаагаа уялдуулах ажлыг зохион байгуулах;
  • Кадастрын талаарх заавар, дүрэм, журам, норм, стандартын төслийг хэлэлцүүлэхэд санал өгөх;
  • Батлагдсан заавар, дүрэм, журам, норм, стандартыг хэрэгжүүлэх талаар орон нутгийн бусад байгууллагатай хамтран ажиллах;
  • Батлагдсан заавар, дүрэм, журам, норм, стандартаар сургалт хийх, сурталчилгаа явуулах, нийтийн хэрэглээнд гаргах ажлыг зохион байгуулах;

3-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Эдлэн газар үүсгэх, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, эрхийн гэрчилгээ нөхөн олгох, эрх шилжүүлэх, эзэмшил газар бусдад ашиглуулах, эрхийн гэрчилгээ барьцаалах харилцааг аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулалтыг хийх;
  • Эдлэн газар бүрийн хувийн хэргийг газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангилал бүрээр тэдгээрийн байрлал, хэмжээ, төлөв байдал, чанар, хаяг, эрх, хөрөнгийн талаарх иж бүрэн мэдээллийг бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, сумдад үүсгэж буй хувийн хэргийн бүрдүүлэлт, хадгалалтад хяналт тавих;
  • Нэгж талбарын хувийн хэргийг цаасан байдлаар суманд, тоон байдлаар мэдээллийн санд үүсгэж газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бүрийн газрын улсын бүртгэлийг сум тус бүрээр аймгийн хэмжээнд хөтлөх, өөрчлөлтийг тухай бүрд нь тусгаж байх;
  • Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг нэгж талбар тус бүрээр хөтлөх, өөрчлөлтийг тухай бүрд нь тусгаж байх;
  • Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ангилал шилжүүлэх үндэслэлийг боловсруулах холбогдох эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Сумын газрын нэгдмэл сангийн тайлан хүлээн авч нэгтгэн, аймгийн нэгдсэн тайлан гаргах, агентлагт тайлагнах;
  •  Газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэд ангиллын газруудын төлөв байдал, ашиглалтын байдалд дүн, шинжилгээ хийх, мэдээллэх;
  • Газар ашиглагч, эзэмшигчийн газарт захиалгат болон ээлжит бус хянан баталгаа хийлгэх ажлыг зохион байгуулна;
  • Газар хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

4-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Кадастрын зураглал, газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангилал бүрээр тэдгээрийн байрлал, хэмжээ, төлөв байдал, чанар, хаяг, эрх, хөрөнгийн талаарх Геодезийн хэмжилт, зураглал асуудал хариуцсан мэргэжилтэн /Орон нутагт кадастрын зураглал хийх эрх бүхий аж ахуй нэгж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс/-гийн бүрдүүлсэн иж бүрэн мэдээллийг шалган хүлээн авч шалган кадастрын мэдээллийн санд албан ёсоор бүртгэх ажлыг хариуцах;
  • Аймгийн хэмжээнд хийх кадастрын зураглалын ажлын хэрэгцээ шаардлагыг сумын газрын даамлын санал, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн тодорхойлох, байрлал өндрийн нэгдсэн тогтолцоонд алдаагүй зураглагдсан кадастрын зураглалаар хангах ажлыг зохион байгуулах;
  • Байрлал, өндрийн нэгдсэн тогтолцоонд үндэслэн алдаагүй хийгдсэн кадастрын зураглалыг хүлээн авч кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах;
  • Иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт гаргаж өгөх ажлыг хариуцан зохион байгуулах;
  • Газар эзэмшигч, ашиглагч нь эзэмшил, ашиглалтын газраа зориулалтаар нь эзэмшиж, ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих, гэрээг хууль тогтоомжийн дагуу дүгнэх;
  • Геодезийн сууриар шалгагдсан, зөвшөөрөгдөх хэмжээнд алдаагүй үйлдсэн кадастрын зураг дээр суурилсан эдлэн газруудын байрлал, хэмжээ, шинж чанар, төлөв байдал, хаягийг бүрэн тодорхойлсон мэдээллийн сан үүсгэх, хувийн хэргийг цаасан болон тоон хэлбэрээр архив үүсгэх;
  • Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэх, түүний хэрэгжилтэд аймгийн холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал нартай хамтран хяналт тавьж хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг байрлалд суурилсан, кадастраар баталгаажсан мэдээллээр хангах;

5-р үндсэн зорилтын хүрээнд:

  • Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх сургалтын чиглэлд санал өгөх;
  • Сумын газрын даамлыг мэргэшүүлэх болон гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахдаа холбогдох байгууллагатай хамтарч газар дээр нь зохион байгуулах, чиглүүлэх;

 

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР