Геодези, зураг зүй
Геодези, зураг зүйн чиглэлээр дэвшүүлсэн үндсэн ЗОРИЛТУУД:
1. Геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны талаархи дээд шатны удирдлагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх
2. Монгол Улсын геодезийн тулгуур сүлжээ, инженер геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангах геодези, зураг зүйн ажилд хяналт тавих,Геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
3. Аймгийн геодезийн сүлжээний цэг тэмдэгтийн мэдээллийн сан, хадгалалт хамгаалалтыu хариуцах
4. GNSS байнгын ажиглалтын станцын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах
5. Геодезийн тулгуур сүлжээ, зурагт үндэслэн кадастрын зураг, кадастрын мэдээллийн санг бүрдүүлэхэд шаардлагатай газар, үл хөдлөх эд хөрөнгийн төлөв байдал, чанарын мэдээллийг орон нутгаас авч бүрдүүлэх
6. Аймаг, сумын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
1-р үндсэн зорилтын хүрээнд:
- Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үй00л ажиллагаа, ерөнхий сайдын захирамж, эрхэлсэн сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын тушаал шийдвэрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Мөрдөгдөж буй заавар, журам, норм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах
- Дээд шатны байгууллагын Геодезийн хэлтэс болон Газрын удирдлагын хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх
- Орон нутгийн түвшинд гарсан эрх зүйн баримт бичиг болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй үйл ажиллагаагаа уялдуулах ажлыг зохион байгуулах
2-р үндсэн зорилтын хүрээнд:
- Нууцын зэрэглэлтэй байр зүйн зургийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хариуцах
- Том, дунд, жижиг масштабын байр зүйн зураглалын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, байр зүйн зургийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг ГХГЗЗГ-т жил бүр тайлангаар ирүүлэх
- Байр зүйн зургийн жижүүрлэлт хөтлөх
- Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах
- Газар зүйн нэрээр нэршүүлэх ажлыг орон нутагт нь ард иргэд, оршин суугчдын дунд зохион байгуулах
- Тухайн орон нутагт өргөтгөж, шинэчилж, шинээр хийгдэж байгаа барилга байгууламж, авто болон төмөр зам, эрчим хүч, холбоо, мэдээлэл, дулаан хангамж, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ, нисэх буудал, үер болон нефтийн байгууламж, бусад инженерийн байгууламжийн газар дээрх болон доорх шугам сүлжээний ажлын төлөвлөлт, барьж байгуулах, гүйцэтгэл, ашиглалтын хэмжилт зураглалын ажилд хяналт тавих
- Инженер геодезийн хэмжилт зураглалын ажлыг солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд гүйцэтгүүлж, ажлыг шалгаж хүлээн авах
- Дээрх ажлуудын гүйцэтгэлийн зураглалаар тухайн орон нутагт байгаа инженерийн байгууламж, газар дээрх болон доорх шугам сүлжээний өөрчлөлтийг хийж, тайланг ГХГЗЗГ-т ирүүлэх
3-р үндсэн зорилтын хүрээнд хийгддэг ажлууд:
- Геодезийн цэг, тэмдэгттэй холбоотой ажлыг төлөвлөх, төсөл зохиох ажилд оролцох
- Геодезийн цэг, тэмдэгтийн нөхөн сэргээх, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих ажлыг зохион байгуулах
- Геодезийн цэг, тэмдэгттэй холбоотой ажлыг шалгаж хүлээн авах, мэдээ, тайлан гаргах ажлыг зохион байгуулах
- Цэг тэмдэгтийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг ГХГЗЗГ-т жил бүр тайлангаар ирүүлэх
4-р үндсэн зорилтын хүрээнд хийгддэг ажлууд:
- GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах
- GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын бүрэн бүтэн байдалд хяналт тавих
- Орон нутагт геодезийн хэмжил зураглалд ашиглаж байгаа багаж, тоног төхөөрөмжийг баталгаажуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавих
5-р үндсэн зорилтын хийгддэг ажлууд:
- Орон нутагт Геодезийн хэмжилт, зураглал хийх эрх бүхий аж ахуй нэгж байхгүй тохиолдолд кадастрын зураглал, газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангилал бүрээр тэдгээрийн байрлал, хэмжээ, төлөв байдал, чанар, хаяг, эрх, 4 талын фото зураг, хөрөнгийн талаарх иж бүрэн мэдээллийг бүрдүүлж кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх
- Кадастрын зураглалын магадлан хэмжилтийг эрхлэх
- Аймгийн хэмжээнд хийх кадастрын зураглалын ажлыг геодезийн сууриар шалгагдсан зөвшөөрөгдөх хэмжээнд алдаагүй хэмжилтийг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх
6-р үндсэн зорилтын хийгддэг ажлууд:
- Геодези, кадастрын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн хэмжилт зураглал хийх чадавхийг дээшлүүлэх сургалтын чиглэлд санал өгөх
- Сумын газрын даамлыг мэргэшүүлэх болон гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахдаа холбогдох байгууллагатай хамтарч газар дээр нь зохион байгуулах, чиглүүлэх