GHBHBG_bichmel_2024.02

2024-02-25

Text Box: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН АЖЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

Газрын удирдлагын хэлтэс

Газар зохион байгуулалтын чиглэлээр

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 04 дүгээр захирамжаар “Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг шийдвэрийн дагуу ГЗБГЗЗЕГ-ын даргын 2024 оны А/17 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад дурдсаны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сайхан сумд сонгогдсон байна.

Хяналт шалгалтын ажлын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд Алтанбулаг, Сайхан суманд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 4-ний өдрийг дуустал сонгогдсон сумын даамлууд болон Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сант, Сүхбаатар, Хушаат, Хүдэр, Цагааннуур, Шаамар сумдын газрын даамлуудыг хамруулан ГЗБГЗЗЕГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/17 тоот ажлын хэсгийн удирдамж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хяналт хийх тухай” 1/284 тоот албан бичигт дурдсан 42 асуулга бүхий нэгдсэн судалгааг гаргахаар уг хугацаанд дараах  ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Иргэн, хуулийн этгээдэд 2003-2023 оны хооронд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон сумын Засаг даргын захирамжийг газрын кадастрын системтэй нэг бүрчлэн шийдвэрийн тулгалт хийв.
  • 2003-2023 онд олгосон нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан баримт, материалын бүрдлийг шалгав.
  • Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний баримт  бичигтэй тулгалт хийв.
  • Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын материалын бүрдлийг тулгалт хийв. Мөн 2003-2023 оны хооронд иргэн, хуулийн этгээдэд олгосон газрын судалгааг он, цагийн дарааллаар гаргав.

Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:

Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 19 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 2 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг банк болон санхүүгийн байгууллагад барьцаалах хүсэлтийн дагуу 13 иргэний 13 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэл хийсэн.
  3. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах тухай 7 хүсэлтийг хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд эрх шилжүүлсэн.
  4. Газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай 1 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Газрын кадастрын чиглэлээр:

  • Газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн байгууллагаар хэмжилт, боловсруулалт хийлгэсэн 5 нэгж талбарын кадастрын зургийг хүлээн авч аймгийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан, Лэнд менежер програмд бүртгэж баталгаажуулсан.
  • Газрын кадастрын мэдээллийн санд орсон, эрх зүйн харилцаа үүссэн 13 нэгж талбарын кадастрын зургийг иргэн, аж ахуйн нэгжид хэвлэн өгсөн байна.
  • Газар эзэмших эрхээ банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан 26 иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч барьцаа бүртгэн тэмдэглэгээ хийж ажиллалаа.
  • Газар өмчлөх эрхээ өвлүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр эрхийг шилжүүлж байгаа 13 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан.
  • Нийслэл, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 5 иргэний газар эзэмших, өмчилсөн газрын захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлсэн талаар хариу хүргүүлж ажилласан.

Геодези, зураг зүй, газрын мониторингийн чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сум болон Зүүнбүрэн сумдын Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын даалгаврыг батлуулж ажилласан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 30.58 га, Сайхан сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ”ANT” house LLC-ийн  50.26 га, Мандал сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн “Эндовмэнт оф лордс ” нөхөрлөлийн 2.92 га, Баянгол сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Дүүрэм эрчим” ХХК-ийн 30 га газруудыг байршлыг ой, ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, суурьшлын бүс болон ногоон бүсээс 1 км-ээс хол байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн сангаас бусдын өмчлөл, эзэмших, ашиглалтад олгогдсон газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг шүүж холбогдох үр дүнг хөгжлийн бодлого, төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлж ажилласан.

Сайхан, Сант, Баруунбүрэн, Хушаат сумын 5 аж ахуйн нэгжийн 18 тариалангийн талбайд хийгдсэнзахиалгат хянан баталгааг хянаж, баталгаажуулж ажилласан.

Газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр:

1. 2023 онд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж оногдуулсан торгуулийн мөнгийг төлөөгүй аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргаж шүүхэд шилжүүлсэн.

Барилга, хот байгуулалтын хэлтэс

Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх Улсын комисс ажилласан байдал:

  1. Сүхбаатар сумын “Гор газ“ ХХК олон төрөлт ШТС-ын барилгын өргөтгөлийн ажилд 2024 оны 02 дугаар ажиллав.
  2. Мандал суманд “Бороогоулд” ХХК-ийн Хаягдлын далангийн барилга байгууламжид 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт улсын комисс ажиллав.
  3. Мандал суманд Иргэн Ч.Түмэнөлзийн ахуйн хэрэглээний гадна цахилгаан хангамжийн ажилд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт ажиллав.
  4. Мандал суманд 9-р багт иргэн Гантулгын үйлчилгээний барилгад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт ажиллав.
  5. Ерөө суманд “Болд төмөр ерөө гол” ХХК ажилчдын байр, хоолны газрын барилгад 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагт улсын комисс ажиллав.
  6. Мандал суманд Зүүнхараа зангилааны ажилчдын 40 айлын орон сууцны барилгад  2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт ажилласан.
  7. Алтанбулаг суманд Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд шинээр баригдсан авто замын талбайн гэрэлтүүлгийн ажилд  2024 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 11:00 цагт ажилласан.

Барилгын зураг төсөв хянасан байдал:

  1. Cүхбаатар сумын ШШГГ-ын Албан хаагчдын байрны засвар ажлын зураг төсөв.
  2. Cүхбаатар сумын 3-р цэцэрлэгийн хашааны шинэчлэлийн ажлын зураг төсөв.
  3. Цагааннуур суманд баригдах Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил
  4. Цагааннуур суманд баригдах Биеийн тамирын талбай тохижуулах ажлын төсөв.
  5. Цагааннуур суманд баригдах “Атар 50” цэцэрлэгт хүрээлэнгийн нийтийн эзэмшлийн талбайн засварын төсөв.
  6. Цагааннуур суманд баригдах Соёлын төвийн өмнөх талбайн тохижилтын ажлын зураг төсөв.
  7. Баруунбүрэн суманд хийгдэх ЕБС-ийн барилгын гадна ханын засварын ажлын зураг төсөв.
  8. Орхонтуул сумын Рашаант тосгоны ЭМТ-ийн дээврийн засварын зураг төсөв.
  9. Түшиг суманд баригдах Хүнсний ногоо хадгалах зоорийн барилгын ажлын зураг төсөв.
  10. Сүхбаатар сумын 18-19-р байрны дээврийн засварын төсөв.
  11. Шаамар сумын Биеийн тамирын заалны их засварын ажлын төсөв.
  12. Орхонтуул сумын ЕБС-ийн дотуур байрны дээврийн засварын шинэчлэлийн ажил.
  13. Сүхбаатар сумын 7-р багийн нийтийн эзэмшлийн байрнуудын орцны засварын ажил.
  14. Сүхбаатар сумын 15-20-р байрнуудын засварын ажлын төсөв.

Хот байгуулалтын кадастрын чиглэлээр:

Хот байгуулалтын цахим системээр нийт 2 дугаар сард нийт 8 ажил эхлүүлэх хүсэлт ирсэн. Үүнээс 5 хүсэлт Архитектур төлөвлөлтийн даалгавар, 1 хүсэлт эх загвар зураг, 2 хүсэлт бичиг баримт дутуу төлөвтэй байна.  

           

Сургалт: 2 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд 21 аймгийн ГХБХБГ-ын Хот байгуулалтын кадастрын цахим системийг хэрэглэх албан хаагчдад зориулсан сургалтад хамрагдав.

Барилгын техникийн хяналтын чиглэлээр:

  1. Тайлант хугацаанд 1 иргэнээс “Ус алдсан тухай” өргөдөл гомдлыг ирүүлсний дагуу 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/46 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлэн шийдвэрлэсэн.
  2. МУЗН-ын 2022 оны 212 дугаар тогтоолоор баталсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу улсын комиссын бүрэлдэхүүнд “ГОР ГАЗ” ХХК-ийн ШТС, Ерөө сум БТЕГ ХХК-ийн уурхайн ажилчдын сууц, хоолны газрын барилга, Мандал сум Бороогоулд ХХК-ийн хаягдлын далан, Иргэн Г-ын үйлчилгээний барилга, Зүүнхараа зангилааны ажилчдын 40 айлын орон сууцны барилгын /нийт-9/  угсралтын ажлыг барилгын зураг төсөл техникийн баримт бичгүүдтэй тулгалт хийж, хяналт шалгалтыг явуулж, саналын хуудсаар үүрэг даалгаврыг хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллалаа.

 

Захиргаа удирдлагын хэлтэс:

Дотоод ажлын чиглэлээр:

2024 оны 02 дугаар сард ГХБХБГ-ын даргын 7 тушаал гарснаас  байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тушаал 1, хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэр 6 байна.  Энэ сард дотоод ажил, хууль тогтоомжийн хүрээнд 12 албан бичиг хүлээн авч 4 албан бичгийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлcэн бөгөөд бусад албан бичгийн дагуу заавар, зөвлөмжийг дотоод үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 8 албан тушаалтнуудын 2023 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв.

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсныг мэдэгдэх, тусгай шалгалт зарлуулах тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлд 2024.02.06-ны өдөр хүргүүлэв.

Ахмад настны тухай хуулийн цагаан сарын баярыг тохиолдуулан тус байгууллагад ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэн тэтгэмж олгов.

ГЗБГЗЗЕГ-аас “Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулах” удирдамжийн дагуу зөвлөгөөнд Газрын дарга, Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Сүхбаатар сумын газрын даамлууд оролцов. Мөн Газрын харилцааны салбарын 2023 оны шилдгүүдэд шагнал гардуулах арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ГХБХБГ дэд байрын шагналыг хүртэж,  “Шилдэг газрын даамал”-д Сүхбаатар сумын газрын даамал Э.Болор-Эрдэнэ нэр дэвшин шалгарав.

Газрын даргын 2024 оны “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/01, “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/02 дугаар тушаалуудаар байгуулагдсан ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024.01.24-ний өдөр Баруунбүрэн суманд ажиллан ажил хүлээлцэх, хүлээлгэн өгөх ажлыг акт үйлдэн хийж гүйцэтгэв.

Архив, бичиг хэргийн чиглэлээр:

2024 оны 02 дугаар сард  шинээр газар хүсэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах,  газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 6 өргөдөл, санал ирсэн байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг  холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан  хугацаанд шийдвэрлэхээр  судалж байна.

Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 70 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт  нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө. Мөн Эйблэ программаар нийт 11 бичгийг төрийн байгууллага болон аж ахуйн нэгж бусад байгууллагуудад  явуулсан байна.

        Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 16 баримт бичгийг хүлээн авч  холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад  хариуг хүргүүлэн ажиллаж байна.  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аж ахуйн нэгж 35 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар  илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.              

          Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

____oOo____

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР