GHBHBG_bichmel_2024.03


Газрын удирдлагын хэлтэс
Газар зохион байгуулалтын чиглэлээр
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 04 дүгээр захирамжаар “Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг шийдвэрийн дагуу ГЗБГЗЗЕГ-ын даргын 2024 оны А/17 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2 хоног Сайхан суманд ажиллаж 2003-2023 онд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон Засаг даргын шийдвэрт хяналт хийсэн.
Газрын тухай хуульд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т “улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх, тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих” эрхтэй гэж заасан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2024 онд Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг Засгийн газарт өргөн барьж хэлэлцүүлэх шатанд явж байна.
Иймд дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулахгүй байх талаар 17 сумын Засаг дарга нарт чиглэл хүргүүлэв.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар газар эзэмших, ашиглах гэрээг талууд жил бүр дүгнэхээр заасан ба гэрээ дүгнэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаа болон Газрын тухай хууль, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэд олон нийтэд шууд лайваар танилцуулан иргэдээс ирсэн саналд хариу өгч ажиллав.
Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:
Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 149 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 18 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 14 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг банк болон санхүүгийн байгууллагад барьцаалах хүсэлтийн дагуу 23 иргэний 23 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэл хийсэн.
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар 9 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээнд Э дугаар авах хүсэлтийг дундын мэдээллийн сангаар дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэст илгээж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчилсэн байна.
- Талбайн хэмжээ өөрчлөх тухай 1 иргэний хүсэлтийг мөн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэв.
- Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах тухай 5 хүсэлтийг хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд эрх шилжүүлсэн.
- Нэгж талбар нэгтгэх тухай 3 иргэний хүсэлтийг мөн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэж ажиллав.
- Газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай 2 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Мөн 74 иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулан, 32 иргэн аж ахуйн нэгжийн гэзэр эзэмших эрхийн гэрчилгээний үүргийн биелэлтийг дүгнэсэн байна.
Газрын кадастрын чиглэлээр:
- Газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн байгууллагаар хэмжилт, боловсруулалт хийлгэсэн 9 нэгж талбарын кадастрын зургийг хүлээн авч аймгийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан, Лэнд менежер програмд бүртгэж баталгаажуулсан.
- Газрын кадастрын мэдээллийн санд орсон, эрх зүйн харилцаа үүссэн 54 нэгж талбарын кадастрын зургийг иргэн, аж ахуйн нэгжид хэвлэн өгсөн байна.
- Газар эзэмших эрхээ банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан 36 иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч барьцаа бүртгэн тэмдэглэгээ хийж ажиллалаа.
- Газар өмчлөх эрхээ өвлүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр эрхийг шилжүүлж байгаа 23 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан.
- Нийслэл, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 1 иргэний эзэмших газрын захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлж, 1 иргэн 2 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг чөлөөлсөн талаар хариу хүргүүлж ажилласан.
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаартай тушаалаар батлагдсан “Газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 14.1-д “Эрх бүхий байгууллага гэрээний үүргийн биелэлтийг жил бүр дүгнэнэ” гэсний дагуу 17 сумдын газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн гэрээг дүгнэх газрын кадастрын мэдээллийн санд төлөв шилжүүлээгүй гэрээг шилжүүлэх талаар чиглэл хүргүүлсэн.
Газрын татвар, төлбөр, үнэлгээний чиглэлээр:
Газрын кадастрын мэдээллийн системд 15 сумын газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн мэдээллийг нягтлах, газрын кадастрын мэдээллийн сантай тулгах, шалгах нөхөн оруулах, засварлах ажлыг зохион байгуулан сумдын газрын даамлуудыг арга зүйн зөвлөмж чиглэлээр ханган ажиллаж байна.
Газрын төлбөрийн дутуу ногдуулалт үүссэн 1356 хүчинтэй төлөвтэй гэрээнд нэхэмжлэл үүсгэн Татварын удирдлагын нэгдсэн системд илгээж, системээс газрын төлбөр, татварын төлөлтийн мэдээллийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
56 иргэн аж ахуйн нэгж байгууллагатай газрын төлбөрийн тооцоо нийлж акт үйлдэж ажилласан.
Геодези, зураг зүй, газрын мониторингийн чиглэлээр:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн “Дүүрэм эрчим” ХХК-ийн 25.39 га, Баянгол сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн “Хар морьт” гэх газар 5 га, Орхонтуул сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн “Өлзий нуга” гэх газар 4.86 га, Орхонтуул сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн “Цоохор морьт” гэх 1.81 га, Ерөө сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Түмэн сарлагтан ХХК-ийн 50.6 га, Сайхан сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Өсөх билэг эрдэнэ” ХХК-ийн 100.6 га, Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Зүүвч ивэн бургалтай” ХХК-ийн 359 га газруудын байршлыг ой, ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, суурьшлын бүс болон ногоон бүсээс 1 км-ээс хол байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн сангаас бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг шүүж, холбогдох үр дүнг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлж ажилласан.
Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат сумын нутаг дэвсгэрт хийгдсэн 22 захиалгат хянан баталгааг хянан баталгаажуулж ажилласан.
Барилга, хот байгуулалтын хэлтэс
Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх Улсын комисс ажилласан байдал:
- 2024.03.20-ны өдөр Мандал суманд баригдсан УБТЗ–ын ХНН–ийн ажилчдын 40 айлын орон сууцны барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
Барилгын зураг төсөв хянасан байдал:
1.Алтанбулаг сумын камержуулалтын ажлын төсөв.
2.Алтанбулаг сумын төв зам дагуух явган хүний зам.
3.Хушаат сумын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил.
4.Хушаат сумын нийтийн биеийн тамирын талбайн тохижилт.
5.Орхонтуул суманд мал угаах ванн, угсардаг хашааны ажил.
6.Орхонтуул сумын ЕБС-ийн дотуур байрны дээврийн засварын ажил.
7.Шаамар сумын биеийн тамирын заалны их засварын ажил.
8.Орхонтуул сумын Рашаант тосгоны эмнэлэг, Соёлын төвийн барилгын цэвэр ус, дулааны шугамын ажил.
9.Ерөө сумын Тавин багт шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж.
10.Ерөө сумын гудамж талбайн гэрэлтүүлэг.
11.Ерөө сумын мал үржүүлгийн газрын гадна цахилгаан хангамж.
12.Хүдэр сумын шинэ суурьшлын бүсийн гадна цахилгаан хангамж.
13.Жавхлант сумын гэрэлтүүлгийн ажил.
14.Жавхлант сумын гэрэлтүүлгийн ажил.
15.Цагааннуур сумын гэрэлтүүлгийн ажил.
16.Цагааннуур сумын гэрэлтүүлгийн ажил багц-1.
17.Цагааннуур сумын гэрэлтүүлгийн ажил багц-2.
18.Алтанбулаг сумын Хүлэмжийн аж ахуйн гадна цахилгаан хангамжийн ажил.
19.Жавхлант сумын дээвэр хана дулаалгын ажил.
20.Орхонтуул сумын Рашаант тосгоны Соёлын төвийн барилгын заалны тааз бүрэх ажил.
21.Сүхбаатар сумын “ Сэлэнгэ энерго”ОНӨААТҮГ-ын дээврийн засвар.
22.Ерөө сумын авто замын гэрэлтүүлгийн ажил.
23.Орхонтуул сумын 2 орцтой 8 байрны дээврийн засвар.
24.Орхонтуул сумын бэлчээрийн худагт уст цэгийг нэмэгдүүлэх ажлын барилга угсралтын ажил.
25.Цагааннуур сумын халуун усны газрын засвар.
26.Сүхбаатар сумын багуудад гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил.
Барилга угсралтын болон засварын ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдал:
Хот байгуулалтын цахим системээр 3 дугаар сард 1 ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон.
- Иргэн Х.Эрдэнэсоёлын үйлчилгээний барилга
Уламжлалт хэлбэрээр 3 ажил эхлэх зөвшөөрөл олгов.
- Ерөө сумын Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн гадна цахилгаан хангамж
- Сайхан сумын 360 айлын орон сууц
- Цагааннуур сумын Шинэ суурьшлын бүсийн гадна цахилгаан хангамж
Захиргаа удирдлагын хэлтэс:
Архив, бичиг хэргийн чиглэлээр:
2024 оны 03 дугаар сард шинээр газар хүсэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах, газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 10 өргөдөл, санал ирсэн байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлэхээр судалж байна.
Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 67 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө. Мөн Эйблэ программаар нийт 5 бичгийг төрийн байгууллага болон аж ахуйн нэгж бусад байгууллагуудад явуулсан байна.
Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 12 баримт бичгийг хүлээн авч холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад хариуг хүргүүлэн ажиллаж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аж ахуйн нэгж 31 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.
Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
____oOo____

































