GHBHBG_bichmel_2024.04

2024-04-25

Text Box: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

Газрын удирдлагын хэлтэс

Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:

Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 12 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 4 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 2 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 1 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  4. Нэгж талбар нэгтгэх тухай 2 иргэний хүсэлтийг мөн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэж ажиллав.
  5. Гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилсэн 3 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын 1 удаагийн захирамжаар шийдвэрлэж ажиллав.

Газрын татвар, төлбөр, үнэлгээний чиглэлээр:

Газрын кадастрын мэдээллийн системд 15 сумын газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн мэдээллийг нягтлах, газрын кадастрын мэдээллийн сантай тулгах, шалгах нөхөн оруулах, засварлах ажлыг зохион байгуулан сумдын газрын даамлуудыг арга зүйн зөвлөмж чиглэлээр ханган ажиллаж  байна.

Газрын төлбөрийн дутуу ногдуулалт үүссэн 945 хүчинтэй төлөвтэй  гэрээнд нэхэмжлэл үүсгэн Татварын удирдлагын нэгдсэн системд илгээж,  системээс газрын төлбөр, татварын төлөлтийн мэдээллийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

136 иргэн аж ахуйн нэгж байгууллагатай газрын төлбөрийн тооцоо нийлж акт үйлдэж ажилласан.

Барилга, хот байгуулалтын хэлтэс

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдсан Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2024 арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Баярхүү, мэргэжилтэн Л.Мөнх-од, Сэлэнгэ аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Ц.Энхтөр, “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГазрын мэргэжилтэн Анхбаяр нар оролцов.

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-уул аймагт “Тогтвортой, ногоон жишиг амины орон сууц” олон улсын форумд Барилга, хот байгуулалтын хэлтсийн Ч.Доржмягмар, ахлах мэргэжилтэн О.Баярхүү, мэргэжилтэн Л.Мөнх-од, А.Жамбалдорж нар хамрагдав.

Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх Улсын комисс ажилласан байдал:

  1. Сүхбаатар сумын иргэн Оюунсүрэнгийн худалдаа үйлчилгээний барилгад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээлцүүлэв.

Барилгын зураг төсөв хянасан байдал:

  1. Сайхан сумын Номгон тосгоны ЕБСургуулийн барилгын дээврийн их засварын ажлын төсөв..
  2. Алтанбулаг сумын Төв замын гудамжны гэрэлтүүлгийн ажил, явган хүний зам суулгах, камержуулалтын багцын ажлын төсөв.
  3. Сүхбаатар сумын ШШГА-ны барилгын засварын төсөв
  4. Ерөө сумын Бугант тосгоны камержуулалтын ажлын төсөв.
  5. Ерөө сумын төвийн камержуулалтын ажлын төсөв.
  6. Ерөө сум Наадмын талбайн ЦДАШ шилжүүлэх, ЦДКШ татах ажлын төсөв.
  7. Хушаат суманд хийгдэх гэрэлтүүлгийн ажлын төсөв
  8. Орхон суманд хийгдэх гэрэлтүүлгийн засварын ажлын төсөв

Барилга угсралтын болон засварын ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдал:

2024 оны 04 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд иргэн Энхжаргалын 35 айлын орон сууцны барилгад цахимаар ажил эхлэх зөвшөөрөл олгосон. Уламжлалт цаасан хэлбэрээр дараах 6 ажилд ажил эхлэх зөвшөөрөл олгов. Үүнд:

  1. Цэнхэрийн 18, 19, 20-р байрны дээврийн засвар
  2. Орхон сумын ЗДТГ-ын гадна фасад дотор засвар болон сантехникийн дулааны шинэчлэл
  3. Баянгол сумын явган зам, дугуйн зам
  4. Цагааннуур сум Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт
  5. Баруунхараа Хатуу хучилттай авто зам 2.5 км
  6. Цагааннуур сум Атар-50 цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн тохижилтын ажлуудад ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгов.

Барилга байгууламжид захиалагчын хяналт, үзлэг хийсэн байдал.

Жавхлан сумын ЭМТөвийн өргөтгөл засварын ажилд захиалагчын хяналт хэрэгжүүлэн ажиллав.

Сүхбаатар сумын Хүүхэд хамгаалалтын төвийн барилга, Нөхөн сэргээх төвийн барилга байгууламжид захиалагчын хяналт хэрэгжүүлэн ажиллав.

Сүхбаатар сумын 6-р багт иргэн Б.Орхоны үйлчилгээний төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд №01 дугаартай шаардах хуудсыг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10 хоногийн хугацаатай зөрчлийг арилгах шаардах хуудас хүргүүлэв.

Захиргаа удирдлагын хэлтэс:

Архив, бичиг хэргийн чиглэлээр:

2024 оны 04 дүгээр сард  шинээр газар хүсэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах,  газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 23 өргөдөл, санал ирсэн байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг  холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан  хугацаанд шийдвэрлэхээр  судалж байна.

Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 123 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт  нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө.

        Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 19 баримт бичгийг хүлээн авч  холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад  хариуг хүргүүлэн ажиллаж байна.  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аж ахуйн нэгж 47 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар  илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.              

          Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

____oOo____

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР