GHBHBG_bichmel_2024.05

2024-05-24

Text Box: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН АЖЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

Газрын удирдлагын хэлтэс

Газар зохион байгуулалтын чиглэлээр:

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” 136 дугаар, “Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 137 дугаар тогтоолуудыг баталсан. Энэхүү батлагдсан тогтоолын дагуу газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах мөн Засгийн газрын тогтоолд тусагдаагүй байршилд Газрын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж газар олгохгүй байхыг нийт сумдын Засаг дарга, газрын даамлуудад албаны 2024 оны 01/145, 01/146 тоотоор чиглэл хүргүүлэв.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малчин өрхийн амьжиргааг дэмжих, тус хөдөлгөөнийг орон нутагт өрнүүлэх, сурталчлан таниулах үүднээс Ерөө, Сайхан, Баянгол, Мандал, Жавхлант сумын малчид болон мал бүхий иргэдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газрыг төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар хэрхэн олгох талаарх мэдээллийг өгч, малчдаас асуусан асуултад хариулт өгч нэгдсэн мэдээллээр ханган ажиллав.

  

Мөн дээрх ажилтай уялдуулан ГЗБГЗЗЕГ-аас, 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, газрын даамлуудад цахим хурлыг зохион байгуулан мэдээлэл өгсөн бөгөөд 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах талаар бүх сумын Засаг дарга болон газрын даамлуудад газрын даргын 01/170 тоот чиглэлийг өгч ажиллав.

Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг сумдад хүлээлгэн өгөх арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав. Энэхүү төлөвлөгөөг аймгийн Засаг даргын зүгээс албан ёсоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын Засаг дарга нарт ач холбогдлыг таниулан ойлголт өгч, цаашид дээрх төлөвлөгөөний дагуу дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулан шат шатны төлөвлөгөөнд нийцүүлэн газар олгох үйл ажиллагааг зохион байгуулахыг онцгойлон анхааруулж үг хэлсэн. Энэхүү арга хэмжээнд санхүүжүүлэгч талаас НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага болох СТРИЙМ төслийн менежер А.Амгалан, гүйцэтгэгч талаас Монгол Улсын зөвлөх инженер, Вектор мэп ХХК-ны захирал Ш.Наран-Очир нар хүрэлцэн ирлээ.

    

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан 2024 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар эзэмших хүсэлтийг egazar.gov.mn, e-mongolia цахим системээр дамжуулан авах болсонтой холбогдуулан 17 сумын газрын даамлуудад цахим хурал зохион байгуулж иргэд олон нийтэд энэ талын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай мэдээлэл өгөх ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах талаарх чиглэлийг өгч ажиллав.

Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:

Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 12 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 16 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 1 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 2 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  4. Газар эзэмших эрхээ шилжүүлэх, эзэмшил газрын хугацаа сунгуулах, газар эзэмших эрхээ хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт гаргасан 7 иргэн, 1 аж ахуйн нэгжийн хүсэлт шийдвэрлэх шатандаа хээрийн болон суурин судалгаа хийгдэж байна.
  5. Газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй 3 иргэн, 1 аж ахуйн нэгж байгууллагад хугацаатай мэдэгдэл өгч, хяналтын хэмжилтийг 4 нэгж талбарт хийж гүйцэтгэсэн байна.

Газрын кадастрын чиглэлээр:

  • Газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн байгууллагаар хэмжилт, боловсруулалт хийлгэсэн 17 нэгж талбарын кадастрын зургийг хүлээн авч аймгийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан, Лэнд менежер програмд бүртгэж баталгаажуулсан.
  • Газрын кадастрын мэдээллийн санд орсон, эрх зүйн харилцаа үүссэн 71 нэгж талбарын кадастрын зургийг иргэн, аж ахуйн нэгжид хэвлэн өгсөн байна.
  • Газар эзэмших эрхээ банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан 66 иргэн, аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч барьцаа бүртгэн тэмдэглэгээ хийж ажиллалаа.
  • Газар өмчлөх эрхээ өвлүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр эрхийг шилжүүлж байгаа 15 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан.
  • Нийслэл, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2 иргэний  эзэмших газрын захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлж, 2 иргэний газар эзэмших эрхийг чөлөөлсөн талаар хариу хүргүүлж ажилласан.
  • Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-ийн 1111 тусгай дугаарын утсанд ирүүлсэн иргэн өргөдөл, гомдол мэдээллийг  судалж, холбогдох хариуг хүргүүлж ажилласан.
  • Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мн/81 дүгээр тогтоолоор “Улсын хилийн зурвас” газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Улсын хилийн зурвас газартай давхцалтай буюу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, бүртгүүлэх боломжгүй байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Хүдэр сум, Түшиг сумдын 2017 оноос өмнө олгогдсон нэгж талбарын судалгаа, тоон мэдээлэл /shp, file/-ийг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн

Газрын татвар, төлбөр, үнэлгээний чиглэлээр:

Газрын кадастрын мэдээллийн системд 15 сумын газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн мэдээллийг нягтлах, газрын кадастрын мэдээллийн сантай тулгах, шалгах нөхөн оруулах, засварлах ажлыг зохион байгуулан сумдын газрын даамлуудыг арга зүйн зөвлөмж чиглэлээр ханган ажиллаж  байна.

Газрын төлбөрийн дутуу ногдуулалт үүссэн 321 хүчинтэй төлөвтэй  гэрээнд нэхэмжлэл үүсгэн Татварын удирдлагын нэгдсэн системд илгээж,  системээс газрын төлбөр, татварын төлөлтийн мэдээллийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

194 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газрын төлбөрийн тооцоо нийлж акт үйлдэж ажилласан.

Сумдын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Алтанбулаг сум 1, Баянгол сум 6, Зүүнбүрэн сум 9, Жавхлант сум 11, Ерөө сум 13, Сант сум 16, Хушаат  сум 11 газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулахаар дуудлага худалдааны зарыг газрын цахим бирж болон Зууны мэдээ сонинд байршуулан олон нийтэд мэдээлж ажилласан.

Геодези, зураг зүйн чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт “Дааган” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Гэрэлт хайлааст” ХХК -ийн 41.37 га, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт “Элстэй” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Арвин экстра” ХХК-ийн 36.84 га, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт “Цахир уул” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Дархан талын шанд” ХХК-ийн 384 га, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт “Ташир” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Эндо смарт теч” ХХК-ийн 29.8 га, Ерөө сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Түмэн сарлагтан ХХК”-ийн 50.6 га, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт “Баянгол” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Их төмөр сүлд” ХХК-ийн 393.6 га, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт “Задгай” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Сэлэнгэ азза” ХХК-ийн 27.74 га газруудын байршлыг ой, ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, суурьшлын бүс болон ногоон бүсээс 1 км-ээс хол байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн сангаас бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг шүүж, холбогдох үр дүнг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлж ажилласан.

Сайхан, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хийгдсэн 35 захиалгат хянан баталгааг хянан баталгаажуулж ажилласан.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн хүсэлтэд дурдагдсан Шаамар сумын “Хадан хошуу” нэртэй /50° 3'55.80"N, 106°22'36.50"E/ солбицол бүхий газар нь бусдын эзэмшилд олгогдсон газартай давхцалгүй байгаа бөгөөд Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгааг тогтоож хариуг хүргүүлж ажилласан.

Мөн тус аймгийн GNSS байнгын ажиллагаатай SEA1, SEA2 станцуудын нөлөөллийн судалгаа, шинжилгээг гүйцэтгэж үр дүнг хүргүүлж ГЗБГЗЗЕГ-т хүргүүлж ажилласан.

Газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр:

1. Алтанбулаг, Сүхбаатар, Хушаат сумдаас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр хяналтын хэмжилтийг хийлгүүлсэн. Илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 10,530,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, төлбөрийг 100 хувь барагдуулж ажиллалаа.

2. Алтанбулаг сумын иргэний гомдлын дагуу шалгалт хийж улсын байцаагчийн 1 дүгнэлтийг гаргасан.

3. Хариуцлагатай газрын харилцаа аяны хүрээнд хэмжээ байршлыг дур мэдэн өөрчилж, хашаа сунган барьсан 1 иргэний хашааг татуулж, гудамжийг чөлөөлж орц гарцтай болгосон. Мөн тус аянтай холбоотой постер мэдээг бэлтгэж байгууллагын цахим хуудсанд байршуулж, тайлан мэдээг хугацаанд нь холбогдох улсын байцаагчид хүргүүлсэн.

4. Хушаат, Сүхбаатар сумын газрын даамлын газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн актаар хэмжээ хэтрүүлсэн болон хугацаа дууссан зөрчилтэй 6 иргэний зөрчлийг арилгуулж ажилласан. 

Барилга, хот байгуулалтын хэлтэс

Барилгын зураг төсөв хянасан байдал:

  1. Сүхбаатар сумын 2-р цэцэрлэгийн хашаанд биеийн тамирын талбай байгуулах ажил 20 сая төгрөг.

Барилга угсралтын болон засварын ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдал:

2024 оны 05 дугаар сард нийт 24 ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгов. Үүнд:

  • Сайхан сум Залуучуудын хөгжлийн ордон
  • Сүхбаатар сум 5-р баг ӨЭМТөвийн барилга
  • Сүхбаатар сум Нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төвийн барилга
  • Сүхбаатар сум 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга
  • Орхон сум Өндрийн усан сангийн барилгын ажлуудад ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон.

            Хот байгуулалтын цахим системээр 5 дугаар сард 1 ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон.

  • Моунт Лион ХХК Гоёо апартмент орон сууцны барилга

           

Уламжлалт хэлбэрээр 18 ажил эхлэх зөвшөөрөл олгов.

  • Баруунбүрэн сумын ЕБС-ийн засвар
  • Сайхан сум Жимст хорооллын гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил
  • Сүхбаатар сумын 6-р багт хүүхэд, залуучуудын спорт талбайн ажил
  • Сайхан сум, Номгон тосгоны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил
  • Шаамар сум, Дулаанхаан тосгоны гудамж талбайн гэрэлтүүлэг
  • Хушаат сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ
  • Ерөө сум Тавин багийн зам засвар
  • Цагааннуур сумын Соёлын төвийн өмнөх талбайн тохижилт
  • Сүхбаатар сумын 50 МВт-ын цахилгаан станцын түр гадна цахилгаан хангамж
  • Баянгол сумын ЗДТГ-ын засвар
  • Мандал сум Бороо гоулд ХХК Хаягдлын далан
  • Ерөө сум Авто зам шинэчлэл, дугуйн зам, сургуулийн вато зогсоол
  • Ерөө суманд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил
  • Цагааннуур суманд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил
  • Цагааннуур суманд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил
  • Хүдэр сум Гудамж талбайн гэрэлтүүлэг, цамхагт гэрэл, тог татах, хүчдэл сайжруулах
  • Сүхбаатар 7-р багийн нийтийн эзэмшлийн байрны засвар
  • Баянгол сум зам засвар, тэмдэг тэмдэглэгээ

Барилга байгууламжид захиалагчийн хяналт, үзлэг хийсэн байдал.

Жавхлан сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл засварын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллав.

Сүхбаатар сумын Хүүхэд хамгааллын төвийн барилга, Нөхөн сэргээх төвийн барилга байгууламжид захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллав.

Мандал сумын авто угаалга, авто засвар, Хэрх тосгоны спорт заал, сургуулийн спорт заалны барилгуудад хугацаатай шаардах хуудас хүргүүлэв.

Барилгын техникийн хяналтын чиглэлээр:

Тайлант хугацаанд төлөвлөгөөт бус 2 шалгалтыг явуулж 02-29-01/092/16 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт, урьдчилан сэргийлэх шалгалтаар 5 объектийг хамруулж 4 үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон акт, 1 албан шаардлагыг хүргүүлж ажиллалаа.

Нэгдсэн эмнэлэгийн барилга, “Колорс тэч” ХХК нийтийн орон сууцы барилгын угсралт-2, Спорт заалны барилгын угсралт, Худалдаа үйлчилгээний барилгын угсралт-2 барилгыг шалгалтад хамруулсан. Мөн Сайхан сумын худалдаа үйлчилгээний барилгыг шалгалтад хамруулж байна.

Захиргаа удирдлагын хэлтэс:

Архив, бичиг хэргийн чиглэлээр:

2024 оны 05 дугаар сард  шинээр газар хүсэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах,  газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 42 өргөдөл, санал ирсэн байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг  холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан  хугацаанд шийдвэрлэхээр  судалж байна.

Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 134 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт  нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө.

        Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 10 баримт бичгийг хүлээн авч  холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад  хариуг хүргүүлэн ажиллаж байна.  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аж ахуйн нэгж 47 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар  илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.              

          Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Мэдээллийн технологийн чиглэлээр:

Салбарын үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр сурталчлах ажлыг зохион байгуулах, чиглэлээр www.selenge.gazar.gov.mn вэб хуудас, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар фэйсбүүк хуудсуудад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг байршуулж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа.

 ГЗБГЗЗЕГ-аас ирүүлсэн нийт 26 ширхэг тоон гарын үсгийн токен төхөөрөмжийг аймаг, сум тус бүрээр сериал дугаар болон нэрсийн жагсаалт бүхий бүртгэлийг гаргаж, газрын даамлуудын нэр солиулах, тоон гарын үсгийн сунгалтын ажлыг гүйцэтгүүлэхээр ГЗБГЗЗЕГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэст хүсэлтийг хүргүүллээ.

Байгууллагын дотоод сүлжээний свичийг тэжээлийн үүсгэвэр буюу /UPS/-т холбож сүлжээний холболтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

 

 

 

____oOo____

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР