GHBHBG_bichmel_2024.06

й
Газрын удирдлагын хэлтэс
Газар зохион байгуулалтын чиглэлээр:
Ерөө, Жавхлант, Мандал сумдын сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах гэрээт ажлыг гүйцэтгэгч “Ланд овнер” ХХК нь тайлан төлөвлөгөө, ном, товхимлыг хүлээлгэн өгөх ажлыг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
ГЗБГЗЗЕГ-ын даргын 2024 оны 1/1473 тоотоор ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн цахим системд нэгж талбарыг нөхөн бүртгэх үйл ажиллагааг аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга болон ахлах мэргэжилтэн хариуцаж ажиллах талаарх чиглэлийн дагуу аймгийн 17 сумын хэмжээнд 45 нэгж талбарыг нөхөн бүртгэх хүсэлтийг хянаж баталгаажуулав.
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд малчин өрхийн амьжиргааг дэмжих, тус хөдөлгөөнийг орон нутагт өрнүүлэх, сурталчлан таниулах үүднээс Мандал суманд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажиллаж 24 хоршооны төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулав. Үүсэн байгуулагдсан хоршоодоос ирүүлсэн 4 саналыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт тодотголоор оруулах ажлыг сумын хэмжээнд зохион байгуулж ажиллах талаар сумын Газрын даамлуудад чиглэл өгөв. Мөн Мандал, Сайхан, Баянгол сумдад нийт 56 нэгж талбар бүхий 137.65 га газрын төсөл сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд төсөл зарласан хугацаанд санал ирүүлээгүй сумдад дахин зарлах чиглэлийг өгөөд байна. Одоогоор Түшиг суманд 4 нэгж талбарын 13 га газрыг малчдын хоршоонд төсөл сонгон шалгаруулалтаар олгохоор төслийг зарлаад байна.
Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:
Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 90 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 22 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 4 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 7 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
- Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах тухай 3 хүсэлтийг хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд эрх шилжүүлсэн.
- Нэгж талбар нэгтгэх тухай 2 иргэний хүсэлтийг мөн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэж ажиллав.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг банк болон санхүүгийн байгууллагад барьцаалах хүсэлтийн дагуу 20 иргэний 20 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэл хийсэн.
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар 9 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд Э дугаар авах хүсэлтийг дундын мэдээллийн сангаар дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэст илгээж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчилсэн байна. Мөн 23 иргэн аж ахуйн нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулан цахим гэрчилгээ үүсгэсэн байна.
Газрын татвар, төлбөр, үнэлгээний чиглэлээр:
Газрын кадастрын мэдээллийн системд 15 сумын газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн мэдээллийг нягтлах, газрын кадастрын мэдээллийн сантай тулгах, шалгах нөхөн оруулах, засварлах ажлыг зохион байгуулан сумдын газрын даамлуудыг арга зүйн зөвлөмж чиглэлээр ханган ажиллаж байна.
Газрын төлбөрийн дутуу ногдуулалт үүссэн 651 хүчинтэй төлөвтэй гэрээнд нэхэмжлэл үүсгэн Татварын удирдлагын нэгдсэн системд илгээж, системээс газрын төлбөр, татварын төлөлтийн мэдээллийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
83 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газрын төлбөрийн тооцоо нийлж акт үйлдэж ажилласан.
Сумдын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 14 сумын 214 газар эзэмших эрхийн дуудлага худалдааг газрын цахим биржид бүртгэж оруулснаас Алтанбулаг сумын 1, Баянгол сумын 6, Баруунбүрэн сумын 7, Зүүнбүрэн сумын 9, Жавхлант сумын 11, Ерөө сумын 13, Сант сумын 9, Цагааннуур сумын 16 дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдааны ялагчийн гэрээ байгуулж, орон нутгийн төсөвт 23.5 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн Мандал сумын 79, Орхон сумын 28, Хүдэр сумын 6, Хушаат сумын 11, Шаамар сумын 7 дуудлага худалдааны зарыг газрын цахим бирж болон Зууны мэдээ сонинд байршуулан олон нийтэд мэдээлж ажилласан.
Газрын нэгдсэн цахим систем egazar.gov.mn-ийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, танилцуулах, газрын төлбөр, татварыг цахимаар хэрхэн төлөх талаар болон газрын үнэлгээний талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн багтай хамтарч бэлтгэн аймгийн ЗДТГ-ын албан ёсны пэйж хуудас Selenge.gov.mn-д байршуулж ажилласан.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 6-р сургуулийн 32 албан хаагчдад мэдээлэл хийж ажилласан.

Геодези, зураг зүйн чиглэлээр:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт “Баянгол” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Их төмөр сүлд” ХХК -ийн 393.6 га, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт “Ширээ нуруу” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Содон шороо” ХХК-ийн 103 га, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт “Тогоот” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Дархан талын шанд” ХХК-ийн 128.18 га, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт “Дайргат-1” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Альфа оргил” ХХК-ийн 99.22 га газруудын байршлыг ой, ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, суурьшлын бүс болон ногоон бүсээс 1 км-ээс хол байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн сангаас бусдын өмчлөл, эзэмших, ашиглалтад олгогдсон газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг шүүж холбогдох үр дүнг Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст тухай бүр хүргүүлж ажилласан.
Суурь судалгаа, газрын мониторингийн чиглэлээр:
Зүүнбүрэн, Сүхбаатар, Мандал, Баянгол, Цагаануур, Шаамар сумын нутаг дэвсгэрт хийгдсэн 52 захиалгат хянан баталгааг хянаж баталгаажуулж ажилласан. Байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Аймаг нийслэлийн хэмжээнд хийгдсэн хот, тосгон, бусад суурин газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил болон төлөвлөгөөт хянан баталгааны ажлуудын тайлан, тоон мэдээллийг нэгтгэж, Газрын мониторингийн цахим системд оруулах” ажлын хүрээнд холбогдох тайлангуудыг ГЗБГЗЗЕГ-т хавсралтаар хүргүүлж ажилласан.
Газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр:
1. Орхонтуул, Жавхлант, Сүхбаатар, Шаамар, Дулаанхаан сум, тосгоноос ирүүлсэн албан хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр хяналтын хэмжилтийг хийлгүүлсэн. Илэрсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 1,030,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, төлбөрийг 100 хувь барагдуулж ажиллалаа.
2. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 35-00/03 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн хүрээнд Мандал, Баянгол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 4 аж ахуйн нэгж, 1 газрын даамлыг хамруулан шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Зөрчилтэй байсан 2 аж ахуйн нэгжид тус бүр 300,000 төгрөг, нийт 600000 төгрөгийн торгуулийг оногдуулж, төлбөрийг бүрэн барагдуулж ажилласан.
3. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 35-00/06, 05, 08 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн хүрээнд Мандал, Баянгол сумдын соёлын төв, номын сан, дуу бүжгийн мөнгөн хараа чуулга болон газрын даамлуудын нэгж талбарын цахим хувийн хэргийн хавсралт материалыг үнэн зөв оруулсан эсэхэд шалгалт хийсэн.
Барилга, хот байгуулалтын хэлтэс
Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх улсын комисс ажилласан байдал:
- Сүхбаатар сумын “Нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төвийн барилга угсралтын ажил”-д 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн улсын комисс ажиллав.
- Үзэсгэлэнт Хүдэр ХХК–ийн “MJO” шатахуун түгээх станцын барилга угсралтын ажилд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр улсын комисс ажиллав.
- Сайхан сумын “Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил /Жимстэй хороолол/” угсралтын ажилд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс ажиллав.
- Сүхбаатар суманд “Хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн барилга угсралтын ажил”-д 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр улсын комисс ажиллав.
- Баянгол суманд “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга угсралтын ажил”-д 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын комисс ажиллав.
- Мандал суманд “Ахмадын төвийн барилга угсралтын ажил”-д 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын комисс ажиллав.
- Ерөө суманд Хустайд Хүдрийн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурийн ажилд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын комисс ажиллав.
- “Хандгайт гол” ХХК Ерөө сумын Баянголын эх хөндий нэртэй газарт цахилгаан хангамжийн эх үүсвэрийн 110 кВ-ын ЦДАШ, 110/06 кВ-ын 1*3000 эрчим хүчний барилга байгууламж барих ажилд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын комисс ажиллав.
- Ерөө суманд гэрэлтүүлгийн ажилд 2024 оны 06-р сарын 18-ны өдөр улсын комисс ажиллав.
- Ерөө сумын “Усны төв барих ажил”-д 2024 оны 06-р сарын 18-ны өдөр улсын комисс ажиллахаар очсон боловч өндөр хүчдэлийн шугамын дор хамгаалалтын зурваст хүн ус авах хэсэг байрласан тул зөрчлийг арилган дахин комисс ажиллахаар болов.
- Шаамар суманд гэрэлтүүлэг хийх ажилд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр улсын комисс ажиллав.
Барилгын зураг төсөв хянасан байдал:
- Зүүнбүрэн сумын гадна тохижилтын ажлын төсвийг хянав.
Барилга угсралтын болон засварын ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдал:
2024 оны 06 дугаар сард нийт 28 ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгов. Үүнд:
- Уламжлалтаар олгосон ажил эхлэх зөвшөөрөл 27
- Ерөнхий боловсролын 1-р сургуулийн спорт заалны барилга
- Хэрх Ерөнхий боловсролын сургуулийн спорт заал
- Цагаан эрэг багийн 15-20р байрны орц засвар
- Мандал сумын 4-р сургуулийн гадна засвар
- Ерөө сумын төв талбайн тохижилт
- Цагааннуур сум зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг
- Шаамар сум гэрэлтүүлэг
- Түшиг сум нийтийн эзэмшлийн талбайн тохижилт
- Зүүнбүрэн сумын зам засвар, тэмдэг, тэмдэглэгээ
- Мандал сум Мөнгөн хараа чуулгаас нүхэн гарц хүртэл 0.28 км хатуу хучилттай зам
- Мандал сум Зүүнхараа гудамж 0.32 км хатуу хучилттай авто зам
- Түшиг сумын ЗДТГ-ын авто гараж
- Жавхлант сум Цэцэрлэгийн засвар
- Алтанбулаг сумын Хороолол дунд авто зам
- Хустай гудамжинд ХҮдрийн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурь
- Мандал сумын нэгдсэн эмнэлгээс вест дэлгүүр хүртэл 0.24 км хатуу хучилттай авто зам
- Хушаат сумын гудамжны гэрэлтүүлэг, камержуулалт
- Наадмын талбайн тохижилт
- 2-р багийн хорооллын гудамжинд хайрган хучилттай зам
- Үзэсгэлэнт хүдэр ХХК-ийн ШТС
- Сүхбаатар Сум доторх хатуу хучилттай зам
- Мандал Сум доторх хатуу хучилттай авто зам
- Ерөө сумын тоглоомын талбай
- Цагааннуур сумын биеийн тамирын талбай тохижуулах
- Сүхбаатар сум зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг
- Цагааннуур хуучин төвд худаг гаргах
- Сүхбаатар сумын 3,6-р цэцэрлэгт хашаа хийх
- Хот байгуулалтын кадастрын цахим системээр 1 ажил эхлэх зөвшөөрлийн сунгалт хийгдсэн
- Мөнх өсөх залгамж ХХК-ийн 100м3 багтаамжтай шатахуун түгээх станц
Барилга байгууламжид захиалагчийн хяналт, үзлэг хийсэн байдал.
Жавхлант сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл засварын ажилд 2024 оны 06 дугаар сарын 02-ны захиалагчийнн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав. Барилгын дотор засал, гадна тохижилтын ажил хийгдэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тул гэрээ сунгах шаардлагатай.
Сүхбаатар сумын Биеийн тамир спортын газрын Усан бассейны барилгад 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийв. Үзлэгээр барилгын гадна фасадны шавардлага ховхорч унасан байдалтай.
Сант сумын үерийн далангийн ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлэв. Барилгын ажлын гүйцэтгэл 80% хийгдсэн байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2023/02 дугаар “Үерээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах, аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27–ны өдрийн А/264 тоот “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 17 сум 6 тосгонд үзлэг шалгалтыг хийж ажилласан.
Барилгын техникийн хяналтын чиглэлээр:
1. Тайлант хугацаанд төлөвлөгөөт бус 2 шалгалтыг явуулж 02-29-01/092/16 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан.
2. Төлөвлөгөөт шалгалт: “Гонирын зам” ХХК, “Авга тайж” ХХК, “Мэргэн дэнзэн” ХХК-уудад гүйцэтгэж илэрсэн зөрчлийг арилгуулахаар 3 албан шаардлагыг 20 заалттайгаар,
3. Урьдчилан сэргийлэх шалгалт: Мандал сумын 2 сургуулийн Спорт заал, “Грандбест тауэр” ХХК-ийн барьж буй УБТЗ-ын ажилчдын орон сууцны барилгын угсралтын ажилд шалгалтыг явуулж 2 албан шаардлагыг,
4. БХБЯ-ны сайдын “Үер усны гамшгаас сэргийлэх тухай” албан даалгаврын хүрээнд Сүхбаатар сумын ус хангамж ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдалд шалгалтыг явуулсан.
5 МУ-ын Засгийн газрын 2012 оны тогтоолын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд 4 барилгад орж ажиллалаа.
Захиргаа удирдлагын хэлтэс:
Архив, бичиг хэргийн чиглэлээр:
2024 оны 06 дугаар сард шинээр газар хүсэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах, газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 11 өргөдөл, санал ирсэн байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлэхээр судалж байна.
Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 134 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө.
Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 9 баримт бичгийг хүлээн авч холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад хариуг хүргүүлэн ажиллаж байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, бусад төрийн байгууллага болон аж ахуйн нэгж 47 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.
Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
____oOo____

































