GHBHBG_bichmel_2024.07

2024-07-25

Text Box: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2024 ОНЫ 07
 ДУГААР САРЫН АЖЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

Газрын удирдлагын хэлтэс

Газар зохион байгуулалтын чиглэлээр:

Газрын кадастрын мэдээллийн системд “51.Нэгж талбарыг нөхөн бүртгэх” өргөдлийн төрлөөр нөхөн бүрдүүлэлтээр 10 сумаас 54 өргөдлийн хүсэлт ирүүлсэн бөгөөд эдгээр нэгж талбарын мэдээлэлд хяналт хийж үзэхэд эрх бүхий шийдвэрийг буруу бүртгэх, захирамж дээрх регистрийн дугаар зөрүүтэй, хавсралт материалыг бөөнд нь оруулсан, хоосон цаас давхар оруулсан зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй материал хавсаргасан зөрчлийг хянаж, нэгж талбарын мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавьж, нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд нөхөн бүртгэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгэн газрын кадастрын мэдээллийн системд баталгаажуулалт хийж байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” 136 дугаар тогтоол батлагдсан бөгөөд уг тогтоолын дагуу иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэх өргөдлийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс цахим системээр хүлээн авч улмаар аймгийн хэмжээнд нийт 5001  иргэнээс цахим хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан 225 иргэн оногдсон газраас баталгаажуулж 4 иргэнийг хүсэлтийн дагуу эрх бүхий Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн байна. Энэхүү ажлыг эрчимжүүлж иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээ олгох ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг нийт сумдын Засаг дарга нарт 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Ажил эрчимжүүлэх тухай” 02/ тоот албан бичгээр чиглэл хүргүүлээд байна. 

            Монгол Улсын Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 тусгай дугаарт иргэдээс ирүүлсэн санал өргөдөл гомдолд тухай бүр хариу өгөн ажиллаж байна.

            Алтанбулаг, Сант, Түшиг сумдын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголыг хянаж, сумын ИТХ-аар хэлэлцүүлэх эсэх дүгнэлтийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраар гаргуулав.

Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:

Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 79 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 11 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 5 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 3 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  4. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах тухай 3 хүсэлтийг хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд эрх шилжүүлсэн.
  5. Газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөх тухай 4 иргэний хүсэлтийг мөн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэж ажиллав.
  6. Газар эзэмших эрхийн гэрчилгээг банк болон санхүүгийн байгууллагад барьцаалах хүсэлтийн дагуу 166 иргэний 16 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэл хийсэн.
  7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар 8 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 29 газар эзэмших эрхийн гэрчилгээнд Э дугаар авах хүсэлтийг дундын мэдээллийн сангаар дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэст илгээж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчилсэн байна.

Газрын татвар, төлбөр, үнэлгээний чиглэлээр:

Сумдын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр батлагдсан газар  эзэмших эрхийн дуудлага худалдааг Зүүнбүрэн суманд 5, Жавхлант суманд 10, Мандал суманд 65, Орхон суманд 28, Хушаат суманд 11, Хүдэр суманд 6, Шаамар суманд 7 байршилд худалдааг зохион байгуулж, мөн Мандал суманд зохион байгуулах дуудлага худалдааны зарыг газрын цахим бирж болон Зууны мэдээ сонинд байршуулан ажилласан.

Зүүнбүрэн суманд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулсан 3 дуудлага худалдаанд оролцож, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан.

2024 оны газрын төлбөрийн ногдуулалт үүсээд нэхэмжлэл үүсгээгүй шинэ төлөвтэй байсан Сүхбаатар сумын 1960 ногдуулалтад нэхэмжлэл үүсгэн Татварын удирдлагын нэгдсэн системд илгээж ажилласан.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төслийн төсөөллийг хянуулахтай холбогдуулан газрын орлого болон дуудлага худалдааны орлогын тооцоог гаргаж, аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэн ажилласан.

Шүүх болон цагдаагийн газраас ирүүлсэн 3 удаагийн албан тоотод хариу хүргүүлэн ажилласан.

Барилга, хот байгуулалтын хэлтэс

Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх улсын комисс ажилласан байдал:

Цагааннуур суманд хийгдсэн замын гэрэлтүүлэг багц1, багц2 ажилд улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлэв.

            Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулагдсан зээлийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын зорчигч тээврийн зам талбайн барилгын ажилд улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлэв.

Барилга угсралтын болон засварын ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдал:

2024 оны 07 дугаар сард нийт 17 ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгов. Үүнд:

  1. Мандал суманд “Монсуль ХХК”-ийн ШТС-ын барилгын ажил
  2. Баянгол сумын инженерийн шугам сүлжээг өргөтгөх ажил
  3. Баянгол сумын ЕБС-ийн засварын ажил
  4. Ерөө суманд камержуулалт нэмэгдүүлэх ажил
  5. Ерөө суманд цамхагт гэрэлтүүлгийн ажил
  6. Орхонтуул сумын орон сууцны дээвэр засварын ажил
  7. Хэрх тосгоны зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлгийн ажил
  8. Түнхэл тосгоны зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлгийн ажил
  9. Ерөө сум Тавин багийн шинэ суурьшлын бүсийн гадна цахилгаан хангамжийн ажил
  10. Сүхбаатар сумын 1-р цэцэрлэгийн сантехник засварын ажил
  11. Сүхбаатар сумын Номтхан өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл
  12. Сүхбаатар сумын усан бассейны дээвэр засварын ажил
  13. Орхонтуул сумын Рашаант тосгоны инженерийн шугам сүлжээний ажил
  14. Ерөө сумын наадмын талбайн газар шорооны ажил
  15. Сүхбаатар сумын шинэ суурьшлын бүсэд бохир усны шугам татах ажил
  16. Мандал сум Соёмбот талбайн тохижилтын ажил
  17. Сайхан суманд Гэрэлт гудамж нэмэгдүүлэх ажил

Барилга байгууламжид захиалагчийн хяналт, үзлэг хийсэн байдал.

Жавхлант суманд баригдаж буй 5 ортой эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Барилгын ажил 95%-тай. Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэхийн өмнөх урьдчилсан үзлэг шалгалтыг хийв.

 

Цагааннуур суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан. Барилгын төмөрбетон каркас цутгалтын ажил хийгдэж байна. Барилгын ажлын гүйцэтгэл 35%-тай.

Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн спорт заалны барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав. Барилгын газар шорооны ажил эхэлсэн.

Захиргаа удирдлагын хэлтэс:

Архив, бичиг хэргийн чиглэлээр:

2024 оны 07 дугаар сард  шинээр газар хүсэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах,  газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 18 өргөдөл, санал ирсэн байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг  холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан  хугацаанд шийдвэрлэхээр  судалж байна.

Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 63 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт  нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө.

        Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 5 баримт бичгийг хүлээн авч  холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад  хариуг хүргүүлэн ажиллаж байна.  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, бусад төрийн байгууллага болон аж ахуйн нэгж 33 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар  илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.              

          Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

____oOo____

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР