GHBHBG_bichmel_2024.09

2024-09-25

Text Box: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

Газрын удирдлагын хэлтэс

Газар зохион байгуулалтын чиглэлээр:

"Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Алтанбулаг, Сүхбаатар, Мандал, Түшиг сумдад эзэмшүүлж, ашиглуулах газрын байршил хэмжээ батлагдсан бөгөөд батлагдсан тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд 10 дугаар сарын 15-ны дотор оруулах чиглэлийг сумдын газрын даамлуудад хүргүүлээд байна.

Мөн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд өөрчлөлт орсонтой холбогдуулан төлөвлөлтийн арга хэмжээг 9 арга хэмжээний дагуу төлөвлөх чиглэлийг сумдын газрын даамлуудад өгч ажиллав.

Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:

Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 129 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 46 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 4 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 1 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  4. Нэгж талбар нэгтгэх тухай 1 иргэний хүсэлтийг мөн аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэж ажиллав.
  5. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах тухай 15 хүсэлтийг хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд эрх шилжүүлсэн.
  6. Газар эзэмших эрхийн гэрчилгээг банк болон санхүүгийн байгууллагад барьцаалах хүсэлтийн дагуу 62 иргэний 62 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэл хийсэн.

Суурь судалгаа, газрын мониторингийн чиглэлээр:

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх ажлын хүрээнд 2024 онд аймгийн хэмжээнд нийт 17 сумын 108 фотомониторингийн цэгийг байгуулж, “Sample point” програм дээр боловсруулалт хийж гүйцэтгэсэн. Мөн сумдын газрын даамлуудад мэдээллийн сангийн вэб хувилбарт боловсруулалт хийх ажлыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар арга зүйн зөвлөгөөг өгч, фотомониторингийн ажлын үр дүнг  газрын мэдээллийн санд оруулан, тайланг 2024.10.01-ний өдөрт багтаан ГЗБГЗЗЕГ-т хүргүүлэхээр ажиллаж байна.

Газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр:

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/253 тоот тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу “Монгол улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ажил”-ын хүрээнд аймаг, сумын Засаг даргын 2003-2023 онд иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан асуудлыг шалган холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлыг хэсгийг батлан удирдамж, үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ирүүлсэн бөгөөд тус удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 15 суманд хийж ажиллах чиглэлийг сумдын Засаг дарга нарт хүргүүлэн хамтран ажиллаж байна.

Хяналт шалгалтын ажлын удирдамжид заасан 2003-2023 оны Засаг даргын шийдвэрээр олгосон газрыг он, цагийн дарааллаар нэгтгүүлэн, шаардлагатай тохиолдолд хүн хүчийг нэмэгдүүлэн ажиллуулж байгаа бөгөөд ГХБХБГ-ын албан хаагчид, 17 сумын газрын даамлуудаас гадна Баянгол, Мандал сум тус бүр 6 албан хаагч, Цагааннуур, Орхонтуул, Зүүнбүрэн сумдууд ажлын хэсэг гарган энэхүү ажилд оролцож байна.

    

Мөн дээрх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор ГЗБГЗЗЕГ-ын Хяналт шалгалтын хэлстийн улсын ахлах байцаагч                                  С.Энх-Эрдэнэ цахим сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг сургалтад албан хаагчдыг хамруулав.

 

 

Барилга, хот байгуулалтын хэлтэс

Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх улсын комисс ажилласан байдал:

  1. Хушаат сумын гэрэлтүүлэг, камержуулалт шинээр тавих /Хушаат сум/                            
  2. “МАК” ХХК-ийн   буга үржүүлгийн газрын гадна гэрэлтүүлэг  /Цагааннуур сум/
  3. Инженерийн шугам сүлжээний засварын ажил /Сүхбаатар сум/
  4. Жавхлант сум тоглоомын талбайн тохижилтын ажил /Жавхлант сум/   
  5. Спорт талбанй тохижилтын ажил /1-р сургууль/  /Сүхбаатар сум/           
  6. Ерөө сумын наадмын талбайн газар шорооны ажил /Ерөө сум/
  7. Ерөө сумын цамхагт гэрэлтүүлэг /Ерөө сум/
  8. Жавхлант сумын гэрэлтүүлэг , засвар /Жавхлант сум/
  9. Хүүхэд хамгаалал, хөгжлийн ордон /Сүхбаатар сум/          
  10. Цэцэрлэгийн засарын ажил  /Жавхлант сум /
  11. Орхонтуул соёлын төвийн тааз засвар              /Орхонтуул сум/
  12. Хүүхэд залуучуудын парк 1-р ээлж /Алтанбулаг сум/
  13. Сүхбаатар сумын 3, 6-р цэцэрлэгийн гадна хашаа /Сүхбаатар сум /     
  14. Орхонтуул сумын сургуулийн дотуур байрны засвар /Орхонтуул сум/   
  15. Сайхан сум хатуу хучилттай авто зам /Сайхан сум/
  16. Энх-Ундрам хотхоны гадна цахилгаан хангамжийн ажил /Түшиг сум/
  17. Шаамар сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлгийн ажил
  18. Усан бассейны дээвэр засвар /Сүхбаатар сум/
  19. Хэрх тосгоноос ажнайн даваа хүртэл хайрган зам засвар /Мандал сум/  зэрэг ажлуудад Улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн байна.

Барилга угсралтын болон засварын ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдал:

2024 оны 09 дүгээр сард нийт 35 ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгов. Үүнд:

  1. Мандал сум гудамжны шороон зам засварлах Си Эйч Би энд Коллеги ХХК
  2. Жавхлант сум гэрэлтүүлэг, засвар Цац эрчис ХХК
  3. Агро эрхтий ХХК-ийн үтрэмийн гадна цахилгаан хангамж Чухаг арвис ХХК
  4. Сүхбаатар сум 2-р сургуудийн спорт заалны барилга Золбилэг ХХК
  5. Цагааннуур сум Энх ундрам хаус хотхон Эс Эс Эм Ти ХХК
  6. Орхонтуул сум ЭМТ ийн дээвэр засвар Гэр инженеринг констракшн ХХК
  7. Мандал сум ТЗ-ын 40 айлын орон сууц Гранд бест таур ХХК
  8. Мандал сум 3-р сургуулийн засвар Уулс дөл ХХК
  9. Түшиг сум Энх ундрам хаус хотхон Эс Эс Эм Ти ХХК
  10. Цагааннуур сум ШУнхлай петролиум ХХК ШТС гадна цахилгаан хангамж ХЭМБ тэнхлэг ХХК
  11. Сайхан сум Шинэ хөтөл хорооллын 2-р ээлжийн барилга Андын зам констракшн ХХК
  12. Сайхан сум Шинэ хөтөл хорооллын 3-р ээлжийн барилга Андын зам констракшн ХХК
  13. Иргэн Ч.Мөнхтамирын үтрэмийн гадна цахилгаан хангамж Гэрлийн хэмнэл ХХК
  14. Орхон сум 1-р сургуулийн спорт заалны барилга Эко Буянт ХХК
  15. Сүхбаатар сум ШШГ албаны албан хаагчдын байрны засвар Ачлалт төмөр хэлхээ ХХК
  16. Хушаат сум цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт Сайжрах шилтгээн ХХК
  17. Сүхбаатар сум 4,7-р багт сайжруулсан зам, зогсоол хийх Сэлэнгэ есөн эрдэнэ ХХК
  18. Бугант тосгоны захирагчийн албаны байрны өргөтгөл Баян өндөр булаг ХХК
  19. Хүдэр сум Соёлын төвийн барилга Ариун очир ХХК
  20. Баянгол сум найрамдал хэсгийн зам хатуу хучилттай болгох Огторгуйн бүтээл ХХК
  21. Сайхан сум Номгон тосгон сургууль засвар Сэцфлорис ХХК
  22. Иргэн О.Алимаагийн үйлчилгээний барилга Цэн соёл ХХК
  23. Орхонтуул сум соёлын төвийн тааз засвар Гэр инженеринг констракшн ХХК
  24. Хушаат сум гүний худаг ухаалаг шийдэлд холбох Баялаг говь ХХК
  25. Ерөө сум ариутгах татуургын шугам солих Сэлэнгэ ундрам ХХК
  26. Шаамар сум зам засвар тэмдэг тэмдэглэгээ Эм Эм Роуд Бридж ХХК
  27. Номгон тосгон цэвэр усны шугам татах Сэлэнгэ ундрам ХХК
  28. Шаамар сум Сэлэнгэ-25 төслийн орон сууц Эл Си Би ХХК
  29. Сүхбаатар сум Цагдаагийн барилга Цонбон тоосго ХХК
  30. Ерөө сум Соёлын төв Нано Дизель Трейд ХХК
  31. Дулаанхан тосгон Авто зам засвар Эн Би Девелопмент ХХК
  32. Сүхбаатар сум дулааны шугам татах Сэлэнгэ ундрам ХХК
  33. Алтанбулаг сум Явган зам, камержуулалт, гэрэлтүүлэг Мон стийл фиксер ХХК
  34. Сүхбаатар сум Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ станцын дээвэр засвар Болор эрхэст цамхаг ХХК
  35. Цагааннуур сум 1,3-р багт мал угаалгын ванн Энх өргөө ХХК

Барилга байгууламжид захиалагчийн хяналт, үзлэг хийсэн байдал.

Соёлын төвийн барилга /Ерөө сум/

Ажлын гүйцэтгэгч: Нано Дизель ХХК

Ажлын явц: Барилгын газар шорооны ажил хийгдэж дууссан. Суурийн ажил эхэлсэн.

Ажлын явцад өгсөн үүрэг даалгавар зөвлөмж: Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авах. Барилгын талбай зохион байгуулалтыг сайжруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах. Бетоны дээжийг лабораторид хүргүүлж бетоны бат бэхийн дүгнэлтийг гаргуулах.

 

 

 
 

 

 

 

 

 

 

 

Соёлын төвийн барилга /Хүдэр  сум/

Ажлын гүйцэтгэгч: “Ариун очир” ХХК

Ажлын явц: Барилгын газар шорооны ажил, суурийн ажил хийгдэж дууссан. 1-р давхрын багана, дамнурууү, хучилтын хэв хашмал угсрагдсан. Бетон авах бэлтгэл ажил хангагдсан.

Ажлын явцад өгсөн үүрэг даалгавар зөвлөмж: Барилгын талбай зохион байгуулалтыг сайжруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах. Бетоны дээжийг лабораторид хүргүүлж бетоны бат бэхийн дүгнэлтийг гаргуулах. Бетон авахын өмнө хэв хашмалын битүүмжийг сайжруулах, арматурын хамгаалалтын үеийг зурагт тусгагдсаны дагуу бариулах, хэвний хог шороог сайтар цэвэрлэх, бетон цутгалтын ажлыг норм дүрмийн дагуу гүйцэтгэх үүрэг даалгаврыг өгч ажилласан.

 

       
   
 

 

 

 

 

 

 

 

 

Соёлын төвийн барилга /Хүдэр  сум/

Ажлын гүйцэтгэгч: “Ариун очир” ХХК

Ажлын явц: Барилгын газар шорооны ажил, суурийн ажил хийгдэж дууссан. 1-р давхрын багана, дамнурууү, хучилтын хэв хашмал угсрагдсан. Бетон авах бэлтгэл ажил хангагдсан.

Ажлын явцад өгсөн үүрэг даалгавар зөвлөмж: Барилгын талбай зохион байгуулалтыг сайжруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах. Бетоны дээжийг лабораторид хүргүүлж бетоны бат бэхийн дүгнэлтийг гаргуулах. Бетон авахын өмнө хэв хашмалын битүүмжийг сайжруулах, арматурын хамгаалалтын үеийг зурагт тусгагдсаны дагуу бариулах, хэвний хог шороог сайтар цэвэрлэх, бетон цутгалтын ажлыг норм дүрмийн дагуу гүйцэтгэх үүрэг даалгаврыг өгч ажилласан.

Ерөө сумын төвөөс Бугант тосгон чиглэлд хийгдэх хатуу хучилттай авто зам эхний үе шат 27.8 км  /Ерөө сумаас/

Ажлын гүйцэтгэгч: “Эрдэнэт суварга” ХХК

Ажлын явц: Түр байр барих, барилгын ажил эхлэх бэлтгэл ажил хангагдаж байна.

Ажлын явцад өгсөн үүрэг даалгавар зөвлөмж: Замын далангийн материал олборлох түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг сумаас авч зааж өгсөн газраас материалыг бэлтгэх.

Улсын төвийн хатуу хучилттай замтай холбох  /Хушаат сум/:

Ажлын гүйцэтгэгч: “Нобле роуд” ХХК

Ажлын явц: Энэ онд хийгдэх 2.7 км хатуу хучилттай авто замын шороон далангийн ажил, ус зайлуулах бетон хоолой угсрах ажил, цементээр бэхжүүлсэн суурь хийх ажил, битум цацлага цацаж  асфальтбетоны суурь үе авах  ажлууд хийгдсэн.

 

       
   
 
 

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

 

 

 

Соёлын төвийн барилга /Хүдэр  сум/

Ажлын гүйцэтгэгч: “Нано бриллиант констракшн ХХК”

Ажлын явц: Барилгын газар шорооны ажил, суурийн ажил, 1,2-р давхрын өрлөгийн ажил, гадна цахилгаан хангамжийн ажил хийгдсэн. 2-р давхрын хучилтын хавтан угсрах ажил хийгдэж байна.

Ажлын явцад өгсөн үүрэг даалгавар зөвлөмж: Хяналт хэрэгжүүлэх явцад өрөгт бүтээцийн ажил норм дүрмийн шаардлага хангахгүй өрөгдсөн байсан тул ажлыг түр зогсоож норм стандартын шаардлага хангагдсаны дараа барилгын ажлыг цааш үргэлжлүүлсэн. Тус зөрчлийн талаар барилгын ажлын журналд тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан.

Барилгын техникийн хяналтын чиглэлээр:

1.Төлөвлөгөөт бус шалгалт: Түшиг сумын сургуулийн барилгын ашиглалтын төлөв байдалд шалгалтыг явуулж, 02-29-01/21 дугаартай техникийн дүгнэлт гаргав.

2. Төлөвлөгөөт шалгалт: Ивэн голын далангийн угсралтын ажил, Алтанбулаг сумын шинэ сум төслийн ажлыг шалгаж, 02-29-01/092/22, 23 дугаартай албан шаардлага хоёрыг үйлдэв.

3. Урьдчилан сэргийлэх шалгалт: Сайхан суманд нийтийн орон сууц барьж буй Андын зам ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж, 02-29-01/092/19 дугаартай албан шаардлагыг үйлдэв.

    4. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, Алтанбулаг суманд ажиллав. Холбогдох баримт материалыг ирүүлээгүй тул эрхзүйн актыг гаргах боломжгүй байна.

5. Иргэн Г.Энхболд, өмгөөлөгч Ч.Нарангэрэл нарын гомдлын дагуу зөрчлийн ГА-2431000901 дугаартай хэргийг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Захиргаа удирдлагын хэлтэс:

Архив, бичиг хэргийн чиглэлээр:

2024 оны 09 дүгээр сард газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах, газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 22 өргөдөл, саналыг цаасаар хүлээн авсан байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг  холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан  хугацаанд шийдвэрлэхээр  судалж байна.

Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 137 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт  нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө.

Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 13 баримт бичгийг хүлээн авч  холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад  хариуг хүргүүлэн ажиллаж байна.  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, бусад төрийн байгууллага болон аж ахуйн нэгж 33 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар  илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.              

          Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

____oOo____

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР