GHBHBG_bichmel_2024.11

2024-11-25

Text Box: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

Газрын удирдлагын хэлтэс

Газар зохион байгуулалтын чиглэлээр:

Газрын кадастрын мэдээллийн системд “51.Нэгж талбарыг нөхөн бүртгэх” өргөдлийн төрлөөр 15 сумаас 73 өргөдлийг нөхөн бүрдүүлэлтээр оруулах хүсэлт ирүүлж, тэдгээр өргөдлийн хавсралтууд нотлох баримтын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж, нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд цахим системд холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгэн газрын кадастрын мэдээллийн системд баталгаажуулалт хийж байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах тухай” 92 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 3.24.8-д заасны дагуу сумдын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хянан дүгнэлт гаргуулах хүсэлтийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлэв.

            Зүүнбүрэн, Түшиг сумдын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголоор малчдын хоршоонд төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн 7 нэгж талбарыг ГЗБГЗЗЕГ-аар хянуулан дүгнэлт гаргуулав.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шинжээчийн дүгнэлт гаргах 2, нотлох баримт гаргуулах 2 захирамжийн дагуу тус тус хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Аймгийн 2025 оны төсөвт геодезийн хэмжилтийн багаж болон цахим машин болох киоск төхөөрөмж авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх саналыг тус тус хүргүүлсэн.

Газрын кадастрын чиглэлээр:

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу Сэлэнгэ аймгийн сумдын Засаг даргынгаргасан 2003 оноос 2023 он хүртэлх шийдвэрүүдийн дэлгэрэнгүй судалгаа, бүртгэлийг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэв.

Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэмоностой ХХК, Алтайдайхан холдингс ХХК-ийн газар дээр очиж тодруулалтыг2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хийж, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/370 тоот албан бичгээр хариу хүргүүлэн ажилласан.

Газар өмчилж, эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн байгууллагаар хэмжилт, боловсруулалт хийлгэсэн 5 нэгж талбарын кадастрын зургийг хүлээн авч, аймгийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан, Лэнд менежер програмд бүртгэж баталгаажуулсан.

Газрын кадастрын мэдээллийн санд орсон бөгөөд эрх зүйн харилцаа үүссэн 49 иргэн, аж ахуй нэгжийн газрын кадастрын зургийг хэвлэн өгсөн байна.

Газар эзэмших эрхээ банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл хүсэлтийг хүлээн авч барьцаа бүртгэн тэмдэглэгээ хийж ажиллалаа.

Газар өмчлөх эрхээ өвлүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээгээр эрхийг шилжүүлж байгаа 9 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан байна.

Геодези, зураг зүйн чиглэлээр:

Орон нутгийн 2025 оны төсөвт аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээр, тариалан, хот, тосгон, бусад суурины эдэлбэр газрын төлөвлөгөөт хянан баталгааны ажлыг зохион байгуулахад шаардлагатай 490,000,000 сая төгрөг, Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх” ажлыг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад шаардлагатай 567,000,877 төгрөг, байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж буй Trimble R4 2 долгионы GPS -ыг Trimble R12 болгож шинэчлэх хүсэлтийг тус тус тусгуулахаар илгээж ажилласан.

Мандал сумын GNNS-ийн байнгын ажиллагаатай станцад гэмтэл гарсан бөгөөд шалтгаан нөхцөлийг олж тогтоон эх хавтанг сольж SEA2 станцын хэвийн ажиллагааг хангаж ажилласан.

Мөн Хүдэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар SEA3 нэртэй навигацийн хиймэл дагуулын байршил тодорхойлох байнгын ажиллагаатай суурин станцыг ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд SEA1, Мандал суманд SEA2, Хүдэр суманд SEA3 нэртэй байнгын ажиллаагаатай GNNS-ийн 3  станцтай болсон.

GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хангах ажлын хүрээнд 2024 оны IV дүгээр улирлын хэмжилтийг SEA1 байнгын ажиллагаатай станцтай холбогдон хийж, хэмжилтийн өгөгдлийг загвар хүснэгтийн дагуу хавсралтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт “Ширээ нуруу” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Содон шороо” ХХК–ийн 201 га, “Ухаа хошуу” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Лхамдарь” ХХК-ийн  35.5 га, “Цахир уул” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Дархан талын шанд” ХХК-ийн  328.6 га, Сайхан сумын нутаг дэвсгэрт “Дайрга” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Бат бэх би си жи” ХХК-ийн  82.23 га, Мандал сумын нутаг дэвсгэрт “Мандал” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Хэрх арвижих” ХХК–ийн 25.99 га, Мандал сумын нутаг дэвсгэрт “Мандал Баянгол” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Мандал Ургац” ХХК–ийн 28.75 га, Сайхан сумын нутаг дэвсгэрт “Хонгор хошуу” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Сульны хөвөө” ХХК–ийн 43.23 га, Сайхан сумын нутаг дэвсгэрт “Өлөнгийн хошуу” гэх газар түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Цемент лайм инженеринг” ХХК–ийн 30.71 га газруудын байршлыг ой, ус, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, суурьшлын бүс болон ногоон бүсээс 1 км-ээс хол байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн сангаас бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай эсэхийг шүүж, холбогдох үр дүнг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлж ажилласан.

Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн 3 маргаанд шинжээчээр томилогдон хяналтын хэмжилт үйлдэж, холбогдох үр дүнг  харьяа байгууллага руу шилжүүлж ажилласан.

Том масштабтай байр зүйн болон инженерийн шугам сүлжээний мэдээллийн санд 16 гүйцэтгэлийн зургийг бүртгэж баяжуулж ажилласан.

Аймгийн хэмжээнд газрын төлөв байдал чанарын захиалгат хянан баталгааны 114 тайланг хянан буцааж, баталгаажуулж ажилласан.

Инженерийн шугам, сүлжээ бүхий газрын асуудлаар:

Сүхбаатар сумын инженерийн шугам сүлжээтэй газарт нийт 197 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргасан 47 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан 28 иргэний хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар газрын эзэмших эрхийг шилжүүлсэн.
  3. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 2 иргэний хүсэлтийг аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.
  4. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах тухай 4 хүсэлтийг хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд эрх шилжүүлсэн.
  5. Газар эзэмших эрхийн гэрчилгээг банк болон санхүүгийн байгууллагад барьцаалах хүсэлтийн дагуу 12 иргэний 12 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэл хийсэн.
  6. Газар эзэмших эрхийн гэрчилгээг банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд бүртгүүлэх тухай 25 хүсэлтийг хүлээн авч Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн шийдвэрлэв.

Газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр:

1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан “Төлөвлөгөөт шалгалт хийх тухай” 35-00/03, “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 35-00/05, 35-00/06, 35-00/08, 35-00/12 дугаартай удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж,  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарын улсын ахлах байцаагчид хяналт шалгалтын танилцуулгыг хүргүүлэн ажиллалаа.

2. “Гацуурт ХХК”-д зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дуусаад захирал Л.Чинбаттай холбогдож шүүхэд хүсэлтээ гаргасан. 

3. Мандал сумын Засаг дарга болон тус сумын БОХ-ын тасгийн даргаас ирүүлсэн албан хүсэлтийн дагуу газрын улсын ахлах байцаагчийн баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан иргэдэд шийтгэлийн арга хэмжээг авч, Мандал сумын Засаг дарга болон БОХ-ын тасгийн дарга нарт хүсэлтийн хариуг хүргүүлэн ажилласан болно.

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгууль оногдуулж, зөрчил арилгуулахаар бичсэн албан даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй 2 иргэн, 1 аж ахуйн нэгжийн материалыг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулахаар саналыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж  ажилласан. 

Барилга, хот байгуулалтын хэлтэс

Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлцүүлэх улсын комисс ажилласан байдал:

Тайлант хугацаанд дараах 15 барилга байгууламжид Улсын комиссыг ажиллуулав. Үүнд:

  1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянгол суманд “Дуулгат мөрөн” ХХК нь 380 метр урт үерийн шороон далангийн ажлыг гүйцэтгэж, Улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  2. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ  /Сэлэнгэ, Сант сум, Ивэн голын боомт/ -ийн ажлыг “Эм Даблью Ти” ХХК гүйцэтгэж, Улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  3. Сүхбаатар сумын 7-р багийн нутаг дэвсгэрт “Шүрт булаг” ХХК-ийн захиалгаар баригдсан 77 айлын орон сууцны барилга угсралтын ажилд улсын комисс ажилласан бөгөөд ажлын гүйцэтгэл, бичиг баримтын бүрдэл шаардлага хангаагүй тул дахин комисс ажиллахаар шийдвэр гарсан.
  4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сум 4-р баг 4,5-р хэсэгт шинэ суурьшлын бүсэд бохир усны шугам татах ажлыг “Силвер эделвейз” ХХК гүйцэтгэж Улсын комиссооор байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн. 250 метр урт бохир усны шугам татагдсан.
  5. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ ундрам” ХХК 262 метр урт бохир усны шугамын ажлыг гүйцэтгэж улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  6. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын 4-р багт бохир усны шугам татах ажлыг “Силвер эделвейз” ХХК гүйцэтгэж, Улсын комиссооор байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн. 500 метр бохир усны шугам татагдсан.
  7. Сүхбаатар сумын 4,8-р баг төр төсвийн барилга байгууламжийг  дулаан, цэвэр усны шугам сүлжээнд холбох ажлын хүрээнд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгаар 4, 8-Р БАГИЙН ДУЛААН ЦЭВЭР УСНЫ ШУГАМЫН АЖИЛ /Сэлэнгэ, Сүхбаатар/-ыг “Монфалү” ХХК гүйцэтгэж, Улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  8. Ерөө сумын Тавин багийн нутаг дэвсгэрт 714,455,519 төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ суурьшлын бүсийн гадна цахилгаан хангамжийн ажлыг “Техникийн цогц шийдэл” ХХК гүйцэтгэж, улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.  10 кВ-ын агаарын шугам 5.6 км, 0/4 кВа-ын агаарын шугам 6.2 км, 2 ширхэг 250КВА хүчин чадалтай дэд станцын барилга байгууламж баригдсан.
  9. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Алтанбулаг суманд “Жишиг сум” төсөл 2022-2024 онд хэрэгжсэн. Төслийн хүрээнд 7МВт-ын хүчин чадалтай халаалтын зуухны барилга байгууламж, 619 метр урт гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдсэн. Тус ажилд улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  10. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар сумын 1-8-р багт гудамж замын гэрэлтүүлэг суурилуулах ажлыг “Холбоо трейд” ХХК хийж гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд нийт 280 ширхэг гэрэлтүүлгийг суурилуулсан. Тус ажилд улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  11. Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээвэр засварын ажлыг “Хүчит Сэлэнгэ” ХХК хийж гүйцэтгэсэн. Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  12. “Бороо гоулд” ХХК-ийн захиалгаар уурхайн зүүн хаягдлын сангийн 3-р ээлжийн барилга угсралтын ажлыг “Усны барилга” ХХК гүйцэтгэж дууссан. Тус ажилд улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  13. Цагааннуур сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Шунхлай петролиум ХХК-ийн захиалгаар Шунхлай  шатахуун түгээх станцын гадна цахилгаан хангамжийн ажлыг “ХЭМБ тэнхлэг” ХХК гүйцэтгэсэн. Тус ажилд улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  14. Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд улсын комисс ажилласан . Ажлын гүйцэтгэгчээр “Олон тоосго” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Тус ажлыг үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.
  15. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруунбүрэн суманд хийгдсэн 2,5 км хатуу хучилттай авто замын ажилд улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээлцүүлсэн.

Барилга угсралтын болон засварын ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байдал:

2024 оны 11 дүгээр сард уламжлалт байдлаар нийт 15 ажилд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгов. Үүнд:

  • “И Эс Би Ай ХХК”-Ерөө суманд Нөөцийн өвсний саравч барих ажил
  • “Энх өргөө ХХК”-Цагааннуур сумын халуун усны засварын ажил
  • “Сайхан төгөл ХХК”-Сайхан сумын мал усалгааны системийн ажил
  • “Монгол газар шим ХХК”-Сант сумын мах боловсруулах үйлдвэрийн гадна цахилгааны ажил
  • “Юнигаз ХХК”- Ахуйн баллон цэнэглэх, хадгалах борлуулах өргөтгөлийн ажил
  • “Жинчингранд ХХК”- Ерөө сумын Хайрган хучилттай замын ажил
  • “Частичныразряд ХХК”-Алтанбулаг сумын мод үржүүлгийн газар гадна цахилгааны ажил
  • “Ачлалт төмөр хэлхээ ХХК”- Сүхбаатар сумын 2-р цэцэрлэг цонх засварын ажил
  • “Сэлэнгэ ундрам ХХК”- Сүхбаатар сумын 3-р баг дулааны шугамын ажил
  • Иргэн Д.Оюунбатын үйлчилгээний барилгын өргөтгөлийн ажил
  • Иргэн С.Эрдэнэбаатарын MN Event house үйлчилгээний барилга өргөтгөлийн ажил
  • “Азийн баялаг ХХК”-УЦУОШТөвийн конторын засварын ажил
  • “Сайжрах шилтгээн ХХК”-Дулаанхаан зам засварын ажил
  • “Баялаг говь ХХК”-Цагааннуур сумын ухаалаг худгийн ажил
  • “Арвайн шагшаа ХХК”-Түшиг сумын 1-р цэцэрлэг гадна тохижилтын ажил

Барилга байгууламжид захиалагчийн хяналт, үзлэг хийсэн байдал.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил

Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт “Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн талаарх мэдээ, мэдээлэл”-ийг өгч хамтран ажиллав.

 

Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургууль, Улсын тэргүүний 4 дүгээр сургуулийн ахлах ангийн нийт 127 сурагчдад газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ, геодези, барилгын инженер, архитектор мэргэжлийн ерөнхий ойлголт, мэргэжлийн онцлог,хоорондын уялдаа холбоо болон ялгаатай байдлын талаарх ойлголтыг өгч, өнөө үед орон нутагт тулгамдаж байгаа хүний нөөцийн эрэлт хэрэгцээний талаар танилцууллаа.

Мөн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийн талаар танилцуулсан ба сурагчид албан хаагчдын өдөр тутмын ажлын зохион байгуулалт, байгууллагын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд албан хаагчид сурагчдад эзэмшсэн мэргэжлийн онцлогийг танилцуулж, мэргэжил сурталчлах өдрийг зохион байгуулав. Тус өдөрлөгөөр 2 сургуулийн газар зүйн танхимд ном товхимол, атлас, дэлхийн болон Монгол улсын түүхэн газрын зураг болон бусад холбогдох материал, сурах бичгийг дурсгал болгон өглөө.

  

Газрын салбарын 70 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал, Цагааннуур сумдад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Сайхан суманд Орхон сумын газрын даамал Сайхан сумын 2 газрын даамал гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр Орхон сумын 22 иргэн, Сайхан сумын 26 иргэнд газрын асуудлаар үйлчилгээ, зөвлөгөө өгч ажиллалаа.

 

 

Архив, бичиг хэргийн чиглэлээр:

2024 оны 11 дүгээр сард газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах, газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай нийт 28, өргөдөл, саналыг цаасаар хүлээн авсан байна. Иймд хүлээн авсан өргөдөл, саналыг  холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн өгч хянан судалж хууль тогтоомжид заасан  хугацаанд шийдвэрлэхээр  судалж байна.

Энэ сард аж ахуйн нэгж байгууллага болон бусад байгууллагуудаас бичгээр, шуудангаар, Эйблэ программаар ирсэн нийт 210 баримт бичгийг хүлээн авч, хаяг бүртгэлийг шалгаж, бүртгэл хяналтын карт хөтлөн ирсэн өдөрт  нь багтаан удирдлагад танилцуулж нэр заасан, хариуцан шийдвэрлэх албан тушаалтанд хүлээлгэн өглөө.

Тухайн сард хугацаа заан ирүүлсэн 36 баримт бичгийг хүлээн авч  холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, заасан хугацаанд нь зохих байгууллагад  хариуг хүргүүлэн ажиллаж байна.  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, бусад төрийн байгууллага болон аж ахуйн нэгж 79 албан бичгийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангаж эйблээр болон шуудангаар  илгээн үндсэн хувийг албан хэрэгт үлдээлээ.              

          Ирсэн, явсан, санал, өргөдөл хүсэлт, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

____oOo____

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР