БАРИЛГЫН САЛБАРЫН 2023 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛНА
2023-08-24

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан салбарын "Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага"-ыг шалгаруулж, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олон нийтэд зарлана.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан “Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах журам”-ын дагуу материалаа бүрдүүлж өгнө үү. Материалыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоотод хүлээн авна.

Санал асуулга