E-Mongolia СИСТЕМ ДЭХ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ДАХИН ЗАГВАРЧИЛЖ БАЙНА

2023-11-24


✅“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист Г.Буднямаар ахлуулсан баг Сэлэнгэ аймагт 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд ажиллаж байна. E-Mongolia систем дэх орон нутгийн үйлчилгээнүүдийг дахин загварчилж, шинээр нэвтрүүлэх үйлчилгээг судлах ажлын хүрээнд 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 23-ны хооронд Сэлэнгэ аймгийн 25 байгууллагатай уулзалт хийлээ. Уулзалтаар эдгээр байгууллагын цахимаар үзүүлдэг 73 үйлчилгээний процессын судалгааг авч, 7 шийдвэрлэх албан хаагчийн эрхийн тохиргоо болон мэдээллийг шинэчиллээ. 
✅Мөн 9 байгууллагаас 19 үйлчилгээг E-Mongolia системд шинээр нэвтрүүлэх санал ирүүлсэн бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 18 үйлчилгээнд urban.gov.mn систем, Эрүүл мэндийн газрын 8 үйлчилгээнд tzmoh.gov.mn системийг нь холбох саналтай байгаагаа илэрхийлжээ. Томилолтын хугацаанд “И-Монгол академи” УТҮГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Баянжавзан, фронт-энд хөгжүүлэгч Л.Бямбатогтох нар Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран 30 албан хаагчид, Сэлэнгэ аймгийн ахмадын холбоотой хамтран 25 ахмадад цахим ур чадвар олгох сургалт явууллаа. 
✅Албан хаагчдад “E-Mongolia 3.0 ба E-kids” сэдэвт сургалтыг E-Mongolia системийн танилцуулга, E-kids цэсийн ерөнхий мэдээлэл, ашиглах заавар болон E-Mongolia 3.0 шинэчилсэн хувилбарын нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, хөгжүүлэлт зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулав. 
✅Ахмадуудад ухаалаг утасны тохиргоо, хэрэгцээт гар утасны аппликэйшн, интернэт хэрэглээ, E-Mongolia аппликэйшн ашиглалт, E-Mongolia 3.0 нэмэлт үйлчилгээ зэрэг агуулга бүхий “Ухаалаг утасны хэрэглээ, E-Mongolia апп, хөтөч ашиглалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын явцад E-Mongolia системд нэвтрэхэд гарсан асуудлыг шийдэж, шинээр бүртгэл үүсгэж, нууц үг сэргээх, утасны дугаар солих заавар зөвлөгөө практикт тулгуурлан өглөө. 
✅Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн 204 иргэнээс E-Mongolia системийн талаарх сэтгэл ханамжийн судалгааг авсан бол маргааш буюу Баасан гарагт Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн сургалт орохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР