ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН ЦАХИМ СИСТЕМД ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ХӨРС, УСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ШУУД БҮРТГЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ.

2024-05-15

 

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдал, зөрчил, хууль бус ажиллагааг арилгах, цаашид тайлан дүгнэлтийг түргэн шуурхай, үнэн зөв гаргах зорилгоор хөрс, усны шинжилгээний хариуг итгэмжлэгдсэн лабораториос Газрын мониторингийн цахим системд шууд оруулдаг болгож, цахим системд хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн.

Хөрс, усны шинжилгээ хийдэг итгэмжлэгдсэн лабораторийн эрхлэгч, химич нарт цахим системийн хөгжүүлэлтийг танилцуулах сургалт, зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан.

Мөн лабораторийн эрхлэгч нарт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/140 дугаар тушаалаар Газрын мониторингийн цахим системд хандах эрхийг олгож, 6 итгэмжлэгдсэн лабораторитой хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэглээнд нэвтрүүлэх болсон тул тухайн хугацаанаас хойш хийгдсэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны хөрс, усны шинжилгээний хариуг Газрын мониторингийн цахим системд зөвхөн тус газартай гэрээ байгуулсан итгэмжлэгдсэн лабораториос оруулах болно.

Иймд 2024 оны 05 дугаар сарын 15-наас өмнө эхэлсэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны хөрс, усны шинжилгээний хариуг 2024 оны 06 дугаар сарын 01-ний дотор Газрын мониторингийн цахим системд мэргэжлийн байгууллага оруулах шаардлагатай бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мэргэжлийн байгууллага хөрс, усны шинжилгээний хариуг оруулах боломжгүй болно.

Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР