АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА







Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалт” сэдэвт танхимын сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад аймгуудын ГХБХБГ, нийслэл дүүргийн ГЗБА-ны нийт 51 архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд хамрагдсан юм.
Сургалтаар Цахим албан хэрэг хөтлөлт, хэвлэмэл хуудас ашиглалт, Баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих, Баримт бичгийн стандарт, Байгууллагын архивын ажлын зохион байгуулалт, Архивын баримтын бүрдүүлэлт, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, Данс бүртгэл үйлдэх, архивын баримтын ашиглалт, Нэгж талбарын хувийн хэргийн баримтыг төрийн архивт хүлээлгэн өгөхөд анхаарах асуудлууд, Архивын баримтын тоо бүртгэл хөтлөх, цахимжуулалт, Архивын цахим системийн үйл ажиллагааны талаар хичээл зааж, цахим системийн танилцуулга хийж, төрийн архивын сан хөмрөгүүдийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Сургалтын үеэр архивуудын данс бүртгэл, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, баримт бичгийн эргэлтийн тоо хэмжээтэй танилцан нэг бүрчлэн заавар, зөвлөгөө өглөө. Мөн сургалтын төгсгөлд тулгамдаж байгаа асуудлаа ярилцан, санал хүсэлтээ солилцож, суралтанд хамрагдсан мэргэжилтнүүдэд батламж гардуулан өглөө.