ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

2026-01-08

Геодези, зураг зүйн мэргэжлийн чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтын бүртгэл 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал явагдана.

 

Мэргэжилтнүүд сургалтын цахим систем (surgalt.gazar.gov.mn)-рүү нэвтрэн орж, өөрийн суралцах мэргэшлийн хүрээг сонгон бүртгэлээ хийнэ үү.
Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
1. Өөрийн овог, нэр, регистрийн дугаар болон байгууллагын мэдээллийг үнэн зөв оруулах;
2. Мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг шалган, мэргэшлийн зэрэг горилох, сунгах төрлийг профайл хэсгийн бүртгэл хэсгээс харж нягтлах;
3. Шалгалтын хуваарийн талаарх мэдээллийг тогтмол шалгах;
Шалгалтыг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 12 дугаар байранд зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 262582, 90666398 утсаар лавлана уу.
Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР