Худал, баталгаагүй мэдээллээс cэрэмжилнэ үү үү!

Сүүлийн үед цахим орчин, тэр дундаа нийгмийн сүлжээгээр баталгаагүй, ташаа мэдээлэл түгээх тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь иргэдийг төөрөгдүүлж, болзошгүй эрсдэл, үл ойлголцол үүсгэх нөхцөл байдалд хүргэж болзошгүйг анхааруулж байна.
Сошиал орчинд цацагдаж буй egazar.gov.mn системээр цахим хүсэлт авч байна гэдэг видео контентууд нь албан бус мэдээлэл бөгөөд иргэд олон нийт та бүхэнд мэргэжлийн байгууллагын зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна
1. Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 3.24.6-д зааснаар “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс цахим хэлбэрээр санал авна;” гэж заасан байдаг.
2. Засгийн газрын тогтоол гарсны дараа орон нутагт олгогдох газрын байршлууд баталгаажсаны дараа иргэн та шинээр газар ЭЗЭМШИХ санал, хүсэлтээ цахимаар гаргах бөгөөд шинээр ӨМЧЛӨХ тухай санал, хүсэлтээ гаргах боломжтой.
3. Засгийн газрын тогтоол, шийдвэр баталгаажсаны дараа газар олголтын талаарх албан ёсны мэдээллийг https://egazar.gov.mn/ сайтаас болон манай албан ёсны пэйж хуудаснаас авах боломжтой.

































