ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Геомэдээллийн Холбоо ТББ-тай хамтран Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг их, дээд сургуулийн багш, судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийг хамруулан 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Үндэсний Техникийн Их Сургуулийн багш, судлаачид Монголын Геомэдээллийн Холбоо ТББ, Монголын Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо ТББ-ын төлөөллүүд оролцож санал солилцлоо.
Тус хэлэлцүүлгээр Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг танилцуулж, салбар хоорондын уялдааг хангах, холбогдох хуулиудын нийцэл, уялдааг нарийвчлан тодорхойлох, инновац, дэвшилтэт технологийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх талаар хуулийн төсөлд тусгах, орон зайн суурь өгөгдлийн стандартыг өөрчлөх хэрэгцээ шаардлага болон орон зайн өгөгдлийн дэд бүтцийн цаашдын хөгжлийн бодлого, түүнтэй холбогдох санал дэвшүүлж, хэлэлцүүллээ.

































