Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

2026-07-03
Засгийн газрын /2026.07.01/ ээлжит хуралдаанаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн санаачлан боловсруулсан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь анх 1998 онд батлагдаж, 2008 болон 2016 онд шинэчлэгдсэнээс хойш 19 удаагийн нэмэлт, өөрчлөлт орж байжээ. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн судалгаагаар нийт 74 давхардал, хийдэл, зөрчил байгааг тогтоосон. Эдгээрийг арилгаж хууль хоорондын уялдаа, нийцлийг хангах шаардлага үүссэн нь Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн барих үндэслэл болжээ.
Санал асуулга

Та газраа өмчлөж авсан уу ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР