АРД ИРГЭДЭД ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТУУДЫГ ЯВУУЛЖ БАЙНА
2022-05-29







Манай аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг, сургагч багш нар газар дээр нь зохион байгуулан ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Мандал сумын Ерөнхий боловсролын хүүхдүүдэд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон амьд гарах арга ухаан” сэдвээр мэдлэг олгох хичээлийг заав. Тус сургалтад 450 гаруй хүүхэд хамрагдсан байна.
“Мэдлэг түгээе” зорилтын хүрээнд зохион байгууллагдаж байгаа гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт ард иргэдэд зориулсан сургалтуудаар үргэлжлэн явагдаж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийн сургагч багш нар Алтанбулаг, Шаамар, Сайхан, Орхон, Хүдэр, Ерөө, Мандал, Зүүнбүрэн, Цагааннуур сумдын иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгуулан явууллаа.
Сургалт үргэлжлэн бусад сумдад үргэлжлэн явагдана.
Санал асуулга